MAE LogoМонголын
Архитекторуудын
Эвлэл
Мэдээ мэдээлэл

2032 онд Задгай Сансарт “Хотхон” барина. Архитектурын боловсрол хаашаа чиглэж байна вэ?

·Saruul

АНУ-ын NASA саран дээр байнгын бааз барих төлөвлөгөөгөө танилцууллаа

АНУ-ын Аэронавтик ба Сансрын Төлөвлөлтийн Агентлаг (NASA) сарны гадаргуу дээр хүн төрөлхтөн тогтвортой амьдрах байнгын бааз байгуулах  концепц зургийг танилцууллаа. NASA энэ оны намар гэхэд "Blue Origin", "Astrobotic" зэрэг хувийн хэвшлийн сансрын компаниудтай хамтран робот удирдлагатай гурван хайгуулын хөлгийг (Moon Base 1·2·3) хөөргөхөөр бэлдэж байна.

NASA 2029 он хүртэл 25 удаагийн хөөрөлтөөр, 4 тн ачааг Саранд аваачиж 2029-2032 онд суурьшлыг байгуулахаар төлөвлөсөн байна. 2032 оноос эхлэн хүн төрөлхтнийг саран дээр нутагшуулах зорилт тавьж, эх дэлхийгээхээс Сансарын зүг хөдлөх гэж байна. Энэ нь “Сансрын архитектур” буюу Space Architecture -ын эрин үе албан ёсоор эхэлснийг зарласан түүхэн үйл явдал юм.

NASA-гийн захирал Жаред Айзакман хэлэхдээ, "Бид шууд кинон дээр гардаг шиг асар том шилэн бөмбөгөр оройтой бааз барих гээд байгаа хэрэг биш" хэмээн тодотгож, эхний ээлжинд газардах хөлөг, робот, технологийн туршилтын тоног төхөөрөмж зэрэг цэвэр практик шинжтэй дэд бүтцийг бий болгоно гэдгээ мэдэгдсэн. Сансрын орон зайд архитектурын төсөл хэрэгжүүлэхийн тулд дэлхийн архитектурын салбар болон судалгааны хүрээлэнгүүд сарны хөрсийг ашиглан "3D принтерээр барилга барих технологи" болон робот ашигласан "Алсын зайн автоматжуулсан угсралт"-ын технологийг эрчимтэй судалж байна.

Нийтлэгчийн тэмдэглэл

Монголын Архитектурын боловсролд шийдэх асуулт:

Бид ирээдүйг төлөвлөж чадаж байна уу?

Бид өнөөдөр Энэхүү дэлхийн чиг хандлагын  дагуу дунд олон улсын архитектурын чиглэлээр суралцаж буй оюутнууд төгсөлтийн ажил (Диплом)-ынхоо сэдвээр сансрын амьдрах орчин, ирээдүйн туйлширсан орчны архитектур зэрэг шинэлэг, бүтээлч санаануудыг идэвхтэй туршиж байна. Гэвч харамсалтай нь өнөөгийн Монголд архитектурын боловсролын салбарын уур амьсгал үүнээс арай өөр, хэтэрхий хаалттай хэт практик байна.

Зарим багш сурган хүмүүжүүлэгчид болон мэргэжилтнүүд оюутнуудын эдгээр зоримог оролдлогыг "хэтэрхий бодит байдлаас тасархай", "практикт хэрэгжих боломжгүй" хэмээн шүүмжилж, үл тоох хандлага ажиглагддаг. Оюутнуудыг зөвхөн өнөөдрийн бэлэн байгаа хэвшмэл загварт барихыг шаарддаг.

Гэвч архитектурын салбарт "судалгаа" гэж юу вэ? Хараахан бий болоогүй ирээдүй рүү түрүүлж төсөөлөн турших, ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломжийн эх үүсвэрийг ертөнцөд нээж илрүүлэх нь  судалгаа юм. Энэ нь оюутан, багш нарын зайлшгүй хийх ёстой ажил бөгөөд үүрэг хариуцлага мөн гэж бодож байна. Хэрэв бид зөвхөн өнөөдрийн бодит байдал, бэрхшээлтэйгээ эвлэрсээр байвал Монголын архитектурын ирээдүй хэзээ ч дэлхийн түвшинд хүрч хөгжих боломжгүй юм.

Бид ирээдүй болсон оюутнуудын сэтгэлгээг хязгаарлах биш, тэднийг ирээдүйн технологийн мэргэжилтэн болон хувирахад нь туслах ёстой. Энэхүү зоримог санаанууд нь Монголын архитектурын салбарт шинэ салхи салхилуулж, ирээдүйн зүг чиглэсэн хөрөнгө оруулалтын эхлэл болно гэж найдаж байна.