Алсын Хараа
Монголын архитектурын мэргэжлийг үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд эерэг нөлөө бүхий, тогтвортой хөгжлийг манлайлагч салбар болгох.
Эрхэм зорилго
Монголын Архитекторуудын Холбоо нь архитекторуудын мэргэжлийн эрх ашгийг хамгаалж, чадавхыг тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ бодлого, стандарт, боловсрол, судалгаа, олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан архитектурын салбарын чанартай хөгжлийг дэмжинэ.
Мэргэжлийн ёс зүй
Архитекторын ёс зүй, хариуцлагыг дээдэлж, мэргэжлийн нэр хүндийг хамгаална.
Тасралтгүй хөгжил
Мэдлэг, ур чадвар, инновацийг дэмжиж, гишүүдийн мэргэжлийн өсөлтийг тасралтгүй хангана.
Нээлттэй хамтын ажиллагаа
Дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагууд, их дээд сургуулиуд, олон нийттэй нээлттэй хамтран ажиллана.
Нийгмийн хариуцлага
Хот, орон зайн чанар, иргэдийн амьдрах орчны сайжруулалтад бодит хувь нэмэр оруулна.
Тогтвортой байдал
Байгаль орчинд ээлтэй, соёлын өвийг хамгаалсан, ирээдүйд чиглэсэн архитектурыг дэмжинэ.
Ил тод засаглал
Холбооны үйл ажиллагаа, шийдвэр гаргалтыг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлнэ.

