Соёлын өв, түүхэн дурсгал хамгааллын чиглэлээр сонирхож буй мэргэжилтнүүдэд
US/ICOMOS-ийн International Exchange Program (IEP) нь соёлын өв, түүхэн дурсгал хамгааллын чиглэлээр ажиллаж буй залуу мэргэжилтэн, төгсөх шатны оюутнуудад олон улсын орчинд бодит төсөл дээр ажиллаж, өөр орны өв хамгааллын арга туршлагаас суралцах боломж олгодог хөтөлбөр юм. Оролцогчид зуны хугацаанд өөр өөр улс, байгууллагад ажиллаж, мэргэжлийн туршлага болон олон улсын хамтын ажиллагааны сүлжээгээ хөгжүүлдэг бөгөөд ирээдүйд тус мэргэжлээр ажиллах сонирхолтой залуучууд 2027 оны хөтөлбөрт оролцохыг уриалж байна.
2026 IEP Closing Ceremony-ийн үеэр энэ жилийн хөтөлбөрт оролцсон дадлагажигчид өөрсдийн хэрэгжүүлсэн төсөл, судалгаа, өв хамгааллын ажил болон олон улсын туршлагаасаа танилцуулж, хөтөлбөрийн үр дүн, мэргэжлийн хувьд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцана. Өнгөрсөн хөтөлбөрүүдийн хаалтын үеэр оролцогчид зуны төслүүдээ танилцуулж, соёл хоорондын хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцэх хаалтын арга хэмжээ цахимаар зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
📅 2026 оны 9 дүгээр сарын 3
🕛 12:00–14:00 (ET)
💻 Zoom
🎟️ Оролцоо үнэ төлбөргүй
Жич: дэлгэрэнгүй мэдээллийг вэбсайтнаас авах ба тухайн хөтөлбөрт Монголын Архитекторуудын Эвлэлд хамааралгүй болно.
