MAE Logo
Уралдаан|Үйл ажиллагаа

Хархорум хотын олон улсын нисэх буудлын нислэгийн хөдөлгөөний хяналтын цамхгийн уралдаан

ХАРХОРУМ ХОТЫН ОЛОН УЛСЫН НИЙСЭХ БУУДЛЫН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ЦАМХГИЙН (CONTROL TOWER) АРХИТЕКТРУРЫН КОНЦЕПЦИ ДИЗАЙНЫ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ЗОРИЛГО:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Хархорум хотыг сэргээн байгуулах тухай" 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар зарлиг, УИХ-ын Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолыг үндэслэн, Хархорум хотод шинээр төлөвлөж буй олон улсын нисэх буудлын хяналтын цамхгийн өвөрмөц, орчин үеийн, хэрэгжих боломжтой архитектурын концепц шийдлийг сонгон шалгаруулна.

 

ОРОЛЦОГЧИД:

Архитекторууд,

Хот төлөвлөчгид,

Уран бүтээлчид,

Ландшафтын архитекторууд,

Зураг төслийн байгууллагууд,

Инженерийн зөвлөх баг.

 

ШАГНАЛЫН НИЙТ САН: 8,000,000₮

l байр   - Батламж, 5,000,000 (таван сая төгрөг)

ll байр  - Батламж, 3,000,000 (гурван сая төгрөг)

 

ХУГАЦАА:

1 үе шаттай.

Уралдаан зарласан:                                 2026.08.05

Асуулт хүлээн авах/хариу өгөх             2026.08.05-2026.08.10

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа     2026.08.19-ний өдрийн 15:00 цаг хүртэл

Шүүгчдийн үнэлгээ, үр дүн зарлах     2026.08.21-ний өдрийн 13:00 цагт

 

БҮРТГЭЛ:

Уралдаанд оролцогч өөрийн материалыг admin@nubia.mn /“Нубиа Си Энд И” ХХК -ийн албан ёсны/ цахим хаягаар илгээнэ. Үүнд:

Баг / Байгууллага/ Хувь оролцогчийн овог нэр,

Багийн ахлагчийн нэр,

Холбоо барих утасны дугаар,

И-мэйл хаяг,

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй.

Сэтгэгдэл үлдээх

И-мэйл хаяг нийтэд харагдахгүй.