Чойжин ламын сүм музейн эцсийн шатанд ирүүлсэн бүтээлүүд
Уралдааны эхний шатанд шүүгчид оролцогчдын нэрийг нууцалсан нөхцөлд, бие биенээсээ хамааралгүйгээр бүтээл тус бүрийн самбар болон тайлбар бичигтэй танилцаж, санал, шүүмжээ тус тусад нь өгсөн. Ингээд 4 бүтээлийг эцсийн шатанд шалгаруулсан. Эцсийн шатанд шалгарсан 4 багт шүүгчдийн баг тусгай даалгавар, саналаа бичгээр хүргүүлсэн билээ. Багууд эдгээр саналын дагуу бүтээлээ сайжруулж, шүүгчдийн өмнө танилцуулж эцсийн дүн 2026 оны 9-р сарын 24-нд албан ёсоор өндөрлөж, шалгаруулалтын дүнг зарласан.
Дүн зарласны дараа оролцогч хоёр баг тодруулга хүссэн бөгөөд зохион байгуулагчийн зүгээс уралдааны удирдамжид заасны дагуу тодруулгыг холбогдох хороодод шилжүүлэн хянуулж, дүгнэлт гаргуулсан. Энэ хугацаа 10-р сарын 23-нд тэмдэглэсэн Монголын Архитекторуудын Эвлэлийн 70 жилийн ойн арга хэмжээтэй давхцсан тул мэдээллийг 11-р сард хүргэж байна. 11-р сарын 19-нд шагнал гардуулах ёслол болон бүтээлүүдийн үзэсгэлэнг Чойжин ламын сүм музейтэй хамтран зохион байгууллаа.
Шагнал гардуулах үйл явц хойшилсонд оролцогч багуудаасаа хүлцэл өчье. Ингээд эцсийн шатанд оролцож, байр эзэлсэн багуудын бүтээлийг та бүхэнд танилцуулж байна.
Монголын Архитекторуудын Эвлэл мэргэжлийн уралдааны зохион байгуулалт, нөхцөлийг сайжруулахаар оролцогч багууд болон мэргэжлийн хороотой хамтран ажиллаж байгаа тул уралдааны журамд холбогдох санал хэлэлцүүлэгт оролцох архитекторууд нээлттэй холбогдоно уу.
1-Р БАЙР "STUDIO BIANCHI ARCHITETTURA"
Архитектор Sergio Bianchi /Итали улс
2-Р БАЙР "ХҮРЭЭ АРЧ ХХК"
Архитектор Б.Эрдэнэбулган мэргэшсэн архитектор
Архитектор Г.Ганболор мэргэшсэн архитектор,
Хотын эдийн засагч Д.Мөнхжаргал
3-Р БАЙР "БМ БАГ"
Архитектор Б.Батзориг
Архитектор Т.Мөнх Эрдэнэ
4-Р БАЙР "DFORM"
Архитектор С.Дэлгэр
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй.
