MAE Logo



Г.Цовоодаваа

Эрхэм хүндэт Монголын Архитекторуудын Эвлэлийн үе үеийн удирдлагууд, ахмад архитекторууд, эрхэм гишүүд, архитектур, хот төлөвлөлт, ландшафтын салбарын мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд, хамтран ажиллагч байгууллага, аж ахуйн нэгжүүд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монголын Архитекторуудын Эвлэл нь 1956 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын архитектур, хот байгуулалт, соёлын өвийн хамгаалал, мэргэжлийн боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага билээ. Өнөөдөр дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, дэвшилтэт технологийн хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтууд архитектурын салбарын өмнө шинэ боломж, шинэ сорилтуудыг авчирч байна. Иймээс бид архитектурын мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, архитекторуудын ур чадвар, ёс зүй, нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу архитекторуудыг дэмжих, үндэсний архитектурын өв уламжлалыг хамгаалах чиглэлд онцгой анхааран ажиллах шаардлагатай байна. Монголын Архитекторуудын Эвлэл нь цаашид мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, архитекторуудын оролцоог бодлого төлөвлөлтийн түвшинд нэмэгдүүлэх, архитектурын чанар, хот байгуулалтын тогтвортой хөгжлийг дэмжих, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллах болно. Бидний өмнө архитектурын салбарын хөгжил, үндэсний онцлогийг шингээсэн орчин үеийн бүтээн байгуулалт, хүн төвтэй, тогтвортой хот байгуулалтыг цогцлоох эрхэм зорилго бий. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд үе үеийн архитекторууд, судлаачид, багш нар, оюутан залуус, хамтран ажиллагч байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал хүчин зүйл байх болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын архитектурын салбарын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын их үйлсэд хувь нэмрээ оруулж буй Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Хүндэтгэсэн, Г.ЦОВООДАВАА