Монголын Архитекторуудын XIV Их хурал хуралдав

Монголын Архитекторуудын XIV Их хурал 2 дугаар сарын 22-нд МА-ын Ордонд болж өнгөрлөө. Их хуралд МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар “МАЭ-ийн шинэ зорилт” тайлан илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Их хурлын үеэр “Дуранд мөнхөрсөн Монголын Архитектурын дурсгал” нэртэй 1910-1950 оны хооронд авсан фото зургийн нэн ховор, сонирхолтой үзэсгэлэн нээв. Их хурлаас МАЭ-ийн бүрэлдэхүүнийг зураг төсөл хоршин зохиогч инженерүүдийн мэргэжлийн хороодоор өргөтгөх, “Архитектур хөгжүүлэх сан” байгуулахаар шийдэж, МАЭ-ийн Удирдах Зөвлөлийг 21хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Ерөнхийлөгчөөр Эрдэнэсайханы Хүрэлбаатарыг улируулан сонгов.

Ахмад гишүүн Ш.Төрбат Ордонг мялаасан 1.000.000 төгрөг болон номын санд өөрийн бичсэн “Хас зангилаа” ном бэлэглэв.

“Арткон” ХХК-ны захирал архитектор Б.Баяраа “Архитектур хөгжүүлэх сан”-д 5.000.000 төгрөг хандивлан их ажлын салхийг хагалав.

МАЭ-ийн Ордоны дотоод чимэглэл, архитектурын дурсгалын цуглуулгад архитектор М.Оргил, эхнэр архитектор Д.Пүрэвээ, архитектор охин О.Нарзаяа, О.Амарзаяа нар Амарбаясгалант хийдийн вааран дээврийн хажуу дэлний чимэглэлийн загвар бэлэглэв. 


 

2014-02-25
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 36
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 894
  • Нийт: 68181

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC