МАЭ-ийн удирдлагууд сар шинийн баярыг тохиолдуулан ахмад гишүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

МАЭ-ийн Удирдах Зөвлөл 17-р жарны Хөх морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 9-нд эвлэлийн ордоны их танхимд ахмад гишүүдээ хүлээн авч морин жилийн золголт хийж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр МАЭ-ийн Хүндэтгэлийн танхимын нээлтийн ажиллагааг ахмадууд гавьяатуудтайгаа хамт хийж, Чингис хааны хөрөг, Монгол Улсын Гавьяат барилгачин, Төрийн соёрхолтнуудын болон ууган архитекторуудын фото зураг байрлуулж, Монголын Нууц Товчоо, морин хуурыг залав.


МАЭ 80, 70, 60 настай ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, 80 насыг зооглож буй ахмад архитектор Н.Уртнасан, 70 насыг зооглож буй архитектор Төмөрийн Жадамба, Жамбын Гомбо, 60 насыг зооглож буй Гомбын Мягмар, Өлзийбүрэнгийн Ганболд, Дамдинжавын Долсонжав, Буниагийн Баяраа, Сандагийн Тулга нарт дурсгалын мөнгөн аяга гардуулав. 

Мөн МАЭ, Төрийн байгууллагын хамтын ажиллагааны гэрээний дагуу МАЭ-ийн санаачилгаар Монгол Улсын Зөвлөх архитектор зэрэг хүртсэн ахмадуудад зэргийн үнэмлэх, тэмдгийг гардуулав. Үүнд:

  1. Очиртовуугийн Пүрвээ                 Барилгын архитектур төлөвлөлтийн
  2. Банзрагчийн Даажав                    Барилгын архитектур төлөвлөлтийн
  3. Ганжууржавын Лувсандорж        Барилгын архитектур төлөвлөлтийн
  4. Намсрайжавын Бумцэнд             Хот төлөвлөлтийн хүрээнд
  5. Дашийн Бат                                     Барилгын архитектур төлөвлөлтийн
  6. Адъяагийн Дагвасамбуу              Барилгын архитектур төлөвлөлтийн
  7. Гочоогийн Болд                              Хот төлөвлөлтийн хүрээнд
  8. Цэдэн-Ишийн Мөнхжаргал          Хот төлөвлөлтийн хүрээнд
  9. Намсрайдоржийн Уртнасан        Барилгын архитектур төлөвлөлтийн
  10. Янжингийн Шархүү                                   Хот төлөвлөлтийн хүрээнд
  11. Долгоржавын Сайн-Эр                 Хот төлөвлөлтийн хүрээнд
  12. Долгорын Цогт                                Барилгын архитектур төлөвлөлтийн
  13. Аюурын Хишигт                              Барилгын архитектур төлөвлөлтийн
  14. Самбуугийн Мөнхжаргал             Барилгын архитектур төлөвлөлтийн
  15. Лхамсүрэнгийн Нямсүрэн            Барилгын архитектур төлөвлөлтийн 

Дээрхи арга хэмжээний үеэр “Бадмаараг төсөл” ХХК-ны архитектор, МАЭ-ийн ахмад гишүүн Цэрэндорж нэг сая төгрөг, ахмад гишүүн Ш.Төрбат нэг сая төгрөг, ахмад гишүүн С.Дорждагва маш ховор фото зураг, 100.000 төгрөг, “Тоонот констракшн” ХХК “Монголын уран барилга” гэсэн калиграф бичиг, ахмад архитектор Я.Шархүү 100 ширхэг ном, Д.Чойжилжав ховор ном бусад зүйлээр МАЭ-ийн ордон, хүндэтгэлийн танхимыг мялаав.

Мөн ахмад архитектор Майдарын Оргил, МАЭ-ийн Ерөнхийлөгч Эрдэнэсайханы Хүрэлбаатар нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон”, архитектор С.Лхагвасүрэн “Алтангадас” одонгоор шагнагдсанд баяр хүргэв. 


 

2014-02-10
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 36
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 894
  • Нийт: 68181

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC