Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

МАЭ-ийг шинэ ордондоо орсонд Барилгын Хөгжлийн Төвийн захирал баяр хүргэж, МАЭ-д Эзэн Чингисийн хөрөг дурсгал болгон өгөв. Энэ үеэр Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, Барилгын Хөгжлийн Төвийн захирал Б.Баярсайхан нар  "Хамтран ажиллах гэрээ"-нд гарын үсэг зурлаа. 

Уг гэрээ нь 2012 онд ЗГ-ын агентлагтай байгуулсан гэрээний үргэлжлэл ба гэрээнд доорх асуудлуудыг тусгав. Үүнд:

  1. Барилгын Хөгжлийн Төвийн хамаарах зарим ажлуудаас МАЭ-тэй тохиролцон гэрээгээр шилжүүлж гүйцэтгүүлэх, Архитектур, Хот байгуулалтын орон тооны бус “Мэргэжлийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг МАЭ-д шилжүүлэх асуудлыг БХБЯ-аар шийдвэрлүүлэх
  2. Архитекторуудын мэргэшсэн болон зөвлөх архитектор, аймаг хотын ерөнхий архитектор, архитектурын компанийн захирлуудын сургалтыг МАЭ-д шилжүүлэх шийдвэрийг гаргуулах, төлөвлөгөөг нь батлах, гэрчилгээ олгох
  3. Архитекторуудын сургалт зохион байгуулахад МАЭ-д арга зүйн зөвлөгөө өгөх
  4. Архитектор зэрэг олгох болон архитектурын зураг төслийн компаниудыг тусгай зөвшөөрөлд хамруулахад МАЭ-ийн тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэнэ
  5. Зураг төслийн компаниудад  зэрэглэл тогтоох ажилд МАЭ-ийг оролцуулж, дүгнэлтийг нь шийдвэр гаргах түвшинд авч үзэхээр гэрээнд заалаа.

 

МАЭ-ийн ордны их танхимд лекц уншлаа

 

Монголын Архитекторуудын Эвлэлийн гишүүн  магистр Д.Баярмаа "АНУ-ын хямд өртөгтэй орон сууцны барилгын төлөвлөлт, барилга угсралтын ажлын туршлага" сэдвээр архитекторууд, зураг төсөл зохиогчдод сонирхолтой лекц уншлаа.

Лекцэнд МАЭ-ийн удирдлагууд болон зураг төслийн компаниудын захирлууд оролцлоо. Энэ үеэр ажил хэрэг болгох саналууд гарч оролцогсод санал нэгтэй дэмжлээ.


 

2014-01-20
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 31
  • Сүүлийн 7 хоногт: 373
  • Энэ сард: 1000
  • Нийт: 79412

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC