Монголын Архитекторуудын Эвлэлийн Ордоны нээлт

Монголын Архитекторуудын Эвлэлийн ордоны барилгыг хүлээн авах ёслол

2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээн самуунд өртөн 2 давхар барилга, бүх бичиг баримт архив, эд хогшлоо шатаалгаж, үнс нурам үлдсэн билээ. Гэвч МА-ууд оюун мэдлэг ухаанаа дайчлан, хамт олныхоо болон сайн санаат нөхдийн дэмжлэг туслалцаатайгаар энэхүү барилгыг барьж хүсэн хүлээсэн сэтгэл хөдөлгөсөн нээлтийн баярт мөчтэй золгож байна. 

Монголын Архитекторуудын Эвлэлийн XIII Их Хурлаар сонгогдсон Удирдах Зөвлөл 2010 оны 6 дугаар сард МАЭ-ийн ордоны барилгыг барих шийдвэрийг гаргаж, зураг төслийг өөрийн гишүүд, гишүүн байгууллагуудаар гүйцэтгүүлж, 2011 онд зураг төслийг батлуулж, 6 дугаар сарын 30-ны өдөр МАЭ-ийн үе үеийн удирдлагууд, гишүүд, ахмадууд хуран цуглаж, энэхүү газарт шав тавьсан билээ. 

Барилга угсралтын "Монре констракшн" ХХК тус барилгын гүйцэтгэгч, хөрөнгө оруулагчаар сонгогдон 2011 оны 9 дүгээр сард барилга угсралтын ажлыг эхлэн барилгын сизоны нийт 16 сарын хугацаанд уг барилгыг чанартай сайн барьж Улсын комисст өглөө. 

Архитекторуудын Эвлэлийн гишүүдийн, гишүүн байгууллагуудынхаа ажиллах нөхцлийг бүрдүүлж, зураг төслийн байгууллагуудыг нэг цэгт төвлөрүүлэх, чанартай бүтээгдхүүн гаргах үүднээс хоршигч компаниудтайгаа хамт нэг дор ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьсан нь амжилттай хэрэгжиж, МАЭ-ийн үйл ажиллагаа ОУ-ын архитекторуудын байгууллагуудын жишигт хүрч, хамтран ажиллах эхлэл тавигдаж байна. 

Тус барилга нь төмөр бетон каркасан бүтээцтэй, 9 давхар конторын, мөн 2 давхар хурлын заал бүхий орчин үеийн шийдэл бүхий барилга юм. 

Архитекторуудын Эвлэлийн ордон нь иж бүрэн тоноглогдсон сургалтын танхимууд, гишүүд захиалагчдын, үйлчлүүлэгчдийн ая тухыг хангасан танхим, "Архитектор" ресторан, хурлын болон соёл, урлагын, үзэсгэлэнгийн танхим, уулзалт хүндэтгэлийн танхим, номын сан, уншлагын танхим, архив, оффисын өрөөнүүдээс бүрдэж байна. Зоорийн давхарт биллярдын танхим, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий макетний цех ажиллах юм.

Зураг төслийг "Балданс" ХХК-ны захирал архитектор Д.Балдан, "Хар дизайн" ХХК Энхбаатар, "Архитектор" нэгдлийн архитектор Б.Шархүү, "Энэ" ХХК Д.Намсрай, "Инжбайгууламж" ХХК Ямпил, "Анод катод" ХХК, "Эрчим төсөл" ХХК, "Инжгеотех" ХХК-иуд боловсруулсан. 

Энэ барилгыг барихад Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж, Нийслэлийн Барилга Хот Байгуулалт Төлөвлөлтийн Газрын удирдлагууд архитекторууд, инженерүүд (одоогийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар) архитектор С.Лхагвасүрэн, инженер Эрдэнэбат нар сэтгэлийн туслалцаа үзүүллээ.

Монголын Архитекторуудын Эвлэлийн конторын барилгад тухайлбал: ахмад архитектор А.Хишигт, хүндэт ерөнхийлөгч С.Мөнхжаргал, Г.Мягмар, архитектор Ч.Цэцгээ, Л.Чагнаа багш, Ч.Дашигдорж, архитектор Д.Тулга, Дорждагва, Д.Балдан, Ц.Одхүү, Н.Бумцэнд, С.Эрдэнэцэцэг, Цолмон, Батбаяр, Г.Гантогоо, Гэл.Болд, Я.Шархүү нар Ордонд сэтгэлийн хандив өргөж тусалсан бол ахмад архитектор Д.Өлзийхишиг, Г.Лувсандорж, Ш.Нанзад, Д.Майдар, Л.Мангал, Г.Батсүх, А.Дагвасамбуу, Б.Энхбаяр, Ш.Бадамханд, Д.Мягмарсүрэн, З.Олонбаяр, П.Ариунаа, Д.Балдан, Оюунбилэг болон "Барнаб" ХХК, "Бадмаараг" ХХК, "Монмос" ХХК, "Шинэ хотжилт" ХХК, "Өрнөл проект" ХХК, "Очиртаб" ХХК, БХБТГ, НЗТХүрээлэнгийн хамт олон  2008-2009 оны хүнд үед хандив туслалцаа үзүүлсэн. 

Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн, "Эдшил" ХХК, "Гарьд Хаус" ХХК-иуд Ордоны гадна тохижилт, ногоон байгууламжид 20 ширхэг цэнхэр гацуур тарьсан. 

Хандивлагч нарын нэрсийг ордоны хананд дурсгалын самбарт бичиж мөнхжүүлэх болно. 

Монголын Архитекторуудын Эвлэлийн Ордоны нээлт 2013-оны 12-сарын 28-ны өдөр болж тус нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хуралын гишүүн болон Барилга Хот Байгуулалтын Сайд Ц.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцов.

Монголын Архитекторуудын Эвлэлийн үе үеийн ерөнхийлөгчид, ахмад үеийн архитекторууд, залуу архитекторууд, зураг төсөл зохиогчдын шинэ жилийн цэнгүүн Монголын Архитекторуудын Эвлэлийн Ордон дахь “АРХИТЕКТОР” ресторанд болов.           



                                                     

 

2014-01-14
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 36
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 894
  • Нийт: 68181

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC