Олон Улсын Эмэгтэй Архитекторуудын XVII Их Хурал

   Олон Улсын Эмэгтэй Архитекторуудын Холбоог (UIFA), ОУЭАХ 1963 онд францын архитектор Соланжд’Хербезде Ла Тоур санаачилан байгуулсан ба өнөөдөр тус холбоонд дэлхийн 75 орны эмэгтэй архитекторуудын эвлэл нэгдэж ажилладаг байна. Тус холбооны байнгын үйл ажиллагааг Тэргүүлэгчид нь гүйцэтгэдэг ба ОУЭАХ-ны төв нь Парис хотод байрладаг юм. Монголын Архитекторуудын Эвлэл нь Олон Улсын Архитекторуудын Эвлэл (UIA) болон ARCASIA- ийн гишүүн байгууллага бөгөөд эмэгтэй архитекторууд нь дээрхи холбооны гишүүд юм.
   1991 онд Дани Улсын нийслэл Копенгаган хотод зохиогдсон ОУЭАХ-ны IX их хуралд манай эмэгтэй архитектор Ш.Цэвэлмаа, О.Саранцацралт нар анх удаа оролцож байсан ба 2010 онд БНСУ-ын Сөүл хотод болсон XYI их хуралд Монголын эмэгтэй 9 архитекторууд төлөөлөгчөөр оролцсон билээ. Энэ үеэр XYII Их хурлыг зохион байгуулах орноор Монгол, АНУ, Аргентина Улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, Монгол Улс эх орондоо зохион байгуулах эрхийг  авсан билээ.
   Олон Улсын Эмэгтэй архитекторуудын XYII их хурал МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уурын амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад архитекторуудын оролцоо” сэдвээр 2013 оны 9 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо өндөр хэмжээнд зохион байгуулагдлаа. Хуралд ОУЭАХ-ны гишүүн 9 орны 36 төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирж, зохион байгуулагч Монголын 450 гаруй архитекторууд төлөөлөгчид нээлтэнд оролцож, 2 өдрийн хуралд 180 төлөөлөгч  оролцлоо. ОУЭАХ-ны ерөнхийлөгч хатагтай Солонж д Хербез де Ла Тоур тэргүүтэй Франц улсаас 6 төлөөлөгч, Белги улсаас 2, Японоос 15, АНУ-аас 2, Солонгос Улсаас 6, Ардчилсан Солонгос Улсаас 2, Тунис Улсаас 1, ХБНГУ-аас 1 төлөөлөгчид оролцлоо. Хурлыг БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа даргалав. Хуралд нийт 18 илтгэл тавигдсаны 7 илтгэл Монголын талаас хийгдлээ. Энэ нь БОНХСайд  С.Оюун,  БХБЯ Дондмаа, ЭЗХЯ Намжилмаа, ССАЖЯ З.Оюунбилэг, Ундраа,  Эрдэнэцэцэг нарын архитекторуудын илтгэл байв. АНУ-аас Донна Дунай, Япон Улсаас Жунко Мацүкава, Оливиа Күммел, Мияамото Набуко, Инагаки Хироко, Ацүко Ясүтаке, Якабе Масако, Каяко Ямамото, Масамүне Казуко нарын төлөөлөгчид маш сонирхолтой илтгэлүүд тавьж байлаа. 

Хурлын үеэр уран бүтээлч эмэгтэйчүүд, эмэгтэй архитекторууд, оюутнуудын уран бүтээлийн "Архитектур" үзэсгэлэн гарлаа.

Соланж д’Эрвэз дө ла Тур–ын хэлсэн үг:

1963-2013 Олон улсын эмэгтэй архитекторуудын эвлэл (ОУЭАЭ)-ийг 1963 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд тэр цагаас хойш олон удаагийн их хурлыг зохион байгуулж,  гишүүддээ өөрийгөө илэрхийлэх, дэлхийн бусад орны ижил мэргэжлийн хүмүүстэй мэдлэг туршлага, үзэл бодлоо хуваалцах боломжийг олгосоор ирлээ. Бид өнгөрсөн бүх хурлуудаараа барилга байшин, байгаль орчны зэрэг тулгамдсан олон асуудлыг хамтран хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл, үзэл бодлоо хуваалцаж, хувь нэмрээ оруулахын төлөө  зүтгэж хөдөлмөрлөж ирсэн билээ. Манай энэ удаагийн XYII дугаар их хурлаар хэлэлцсэн сэдэв ч гэсэн өргөн олны анхаарлын төвд байгаа асуудлуудыг, тухайлбал, үер ус, террорист халдлага, дайн самуун, хар салхины аюул гэх зэрэг эн тэргүүнд тавигдаж байгаа асуудлуудыг хөндсөнөөрөө онцлог боллоо. Чингэснээрээ бид барилга архитектур, байгаль орчны салбарт эмэгтэй архитекторуудын гүйцэтгэж буй үүрэг, хүчин чармайлтыг дэмжиж байгаа хэрэг бөгөөд цаашид ч бидний энэ үйл хэрэг үргэлжлэх нь дамжиггүй. Манай байгууллагын төв байр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог оронд байрлаж, мэргэжлээрээ ажиллах эрхгүй байгаа архитекторч эмэгтэйчүүд, тэрчилэн энэ мэргэжлийг эзэмшихээр суралцах ч боломжгүй байгаа эмэгтэйчүүдэд туслахыг хичээн, ярвигтай ч бусдад нэн хэрэгцээтэй ажил үүргийг гүйцэтгэж байгаа билээ. Нөгөөтэйгүүр бид Олон улсын эмэгтэй архитекторуудын эвлэлийг үүсгэн байгуулагч орон болох Францад байнгын төвтэйн хувьд франц хэлийг хамгаалах, франц хэлээр ярьдаг бусад улс орнуудыг аль болох дэмжихийн төлөө байдаг. Түүнчлэн, байгууллагынхаа гүйцэтгэх үүргийн хүрээнд энэ байгууллагыг үүсгэн байгуулсан анхдагч эмэгтэй архитекторуудын үйл хэргийг үргэлжлүүлж, тус тусын оронд эмэгтэй архтекторуудыг өөгшүүлэн дэмжиж, тэдний эрхийг хамгаалахын төлөө тэмцэж байгаа хүмүүсийг дэлхий нийтэд таниулах, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлүүлэхийн төлөө ажиллаж байна.

ОУЭАЭ-ийг Үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч
Соланж д’Эрвэз дө ла Тур Улаанбаатар хот, Монгол. 2013 оны есдүгээр сарын 2.

Хурлаас "Улаанбаатарын тунхаглал"-ыг гаргаж дэлхий нийтийг уриаллаа.

Хурлыг МУ ерөнхийлөгчийн тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, МАЭ хамтран зохион байгуулав.

Хөтөлбөр

Даваа гариг

"Улаанбаатар цэнгүүн"-ий зургууд

Мягмар гариг

Нээлтийн үйл ажиллагаа

Илтгэлүүд

  1. “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХАД ТӨРӨӨС БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРТ БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ”    Э.ДОНДМАА Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого,төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, архитектор
  2. "19-р зууны сүүл үе -20-р зууны эхэн үеийн Япон улсын гадна зар сурталчилгааны судалгаа Явган зорчигчдод чиглэсэн хотын архитектурын тухайд"    ЯАСҮТАКЭ АЦҮКО Нагасаки Их Сургууль, дэд профессор
  3. "Анхдагч архитектор эмэгтэйчүүд – Ирээдүйн төлөөх тэдний зүтгэл"    ДОННА ДУНАЙ G.T. Ward Professor of Architecture
  4. "Газар хөдлөлт болон UIFA JAPON- ы үзүүлсэн дэмжлэг үйл  ажиллагаа"    ЖҮНКО МАЦҮКАВА UIFA JAPON-ы ерөнхийлөгч
  5. "Гэр бол Монголын уран барилгын үндэс юм"   Д.УНДРАА Монголын Архитекторуудын эвлэлд гадаад харилцаа хариуцсан нарийн бичиг
  6. “До-ко-дэ-мо Кафе” (Кафег бид гамшгийн хэсэгт хаа сайгүй нээнэ)    КАЗАКҮ МАСАМҮНЭ UIFA JAPON-ы төлөөлөгч
  7. "Монгол Улсын Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ"    С.НАМЖИЛМАА Эдийн  засгийн хөгжлийн яамны  Хөгжлийн бодлого, стратеги  төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн. Хот төлөвлөлтийн мэргэшсэн архитектор, докторант
  8. "Монголын эзэнт гүрний үеийн уран барилга"    Ц. САНЧИР Соёл судлаач
  9. "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛ Түүх, соёлын дурсгалд нөлөөлөх байгалийн хүчин зүйл"    З.ОЮУНБИЛЭГ Соёл спорт аялал жуулчлалын яаманд түүх, соёлын дурсгал, соёлын өвийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн
  10. "Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад эмэгтэй архитекторуудын оролцоо"    С.ОЮУН Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны Сайд
  11. "ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨӨР УУР АМЬСГАЛЫН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ  АРГА ЗАМЫН ТАЛААР БОДРОЛ"    Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн, мэргэшсэн архитектор
  12. "Японы биомасс үйлдвэрлэгч хотуудын мод хэлбэрийн биомассын хэрэглээ"   КАЯАКО ЯАМАМОТО Электрон харилцааны их сургуулийн дэд профессор
  13. "Японы зүүн нутгаар болсон агуу газар хөдлөлт" ОУЭАХ Японбайгуулагын тусламжийн арга хэмжээнүүд ба дэлхийн өнцөг бүрээс ирсэн дэмжлэгүүд.    ХИРОКО ИНАГАКИ UIFA JAPON-ы төлөөлөгч

Чингис хааны хөшөөний өмнө зургаа авхууллаа


Батаар музей үзэж сонирхов

Лхагва

Уран бүтээлийн үзэсгэлэн болов

"Найрамдал цэнгүүн" Баянгол ресторан


Пүрэв

Гандах үзэв

Богд хаан музей үзэв

"Говь" үйлдвэрийг үзэж сонирхов

Туг гардуулах ёслол

Найрамдал галын наадам

 

 


 

2013-12-24
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 57
  • Сүүлийн 7 хоногт: 407
  • Энэ сард: 1348
  • Нийт: 70491

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC