БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН МАЭ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН
МАЭ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, БХБЯ-ны ТЗУГ-ын дарга У.Отгонбаяр, Сайдын зөвлөх Ганбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн У.Оргилмаа нар Монголын Архитекторуудын Эвлэлийн удирдлага, удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, МАЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

БХБ-ын сайд Х.Баделхан Монголын барилга, хот байгуулалтын салбарын ууган, мэргэжлийн ТББ, 60 гаруй жилийн түүхтэй МАЭ-ийн үйл ажиллагаа олон улсын шаардлагын хэмжээнд хүрч ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
МАЭ, БХБЯ-тай гэрээ байгуулан Төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа ба ажлын үр дүн сайн байна гэж дүгнэлээ. МАЭ-ийн үйл ажиллагаатай холбоотой яамны зүгээс шийдвэрлэх хэдэн асуудал байгааг богино хугацаанд шийдвэрлэх болно гэж сайд хэллээ.

Шийдвэрлэх асуудалд:

1. Архитекторуудын мэргэшсэн зэрэг олгох, сунгах, ахиулах сургалтын үйл ажиллагааг иж бүрнээр нь МАЭ-ээр гүйцэтгүүлэх, шалгалтыг МАЭ авч, БХБЯ баталгаажуулах,
2. Эх загвар зургийн магадлалын ажлыг МАЭ-д шилжүүлэх,
3. Аймаг, хотын ерөнхий архитекторуудын үүрэг хариуцлага, бүтэц, харьяаллын асуудлыг Хот байгуулалтын тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх, МАЭ-ээс Ерөнхий архитекторуудыг сонгон шалгаруулж, аймаг, хотын засаг даргад уламжилдаг байх,
4. Архитектур, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлөөр улсын хэмжээний хот байгуулалтын асуудлыг хэлэлцдэг байх, аймаг нийслэлийн удирдлагад, мэргэжлийн байгууллагуудад яамны зүгээс чиглэл өгөх,
5. Архитектурын тухай хууль боловсруулж, өргөн барьж, УИХ-аар батлуулах асуудлыг тус тус шийдвэрлэхээр боллоо.



 

МАЭ-ийн ажлын алба. 
2017.11.23

 

2017-12-01
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 36
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 894
  • Нийт: 68181

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC