ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2017.01.16

БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал зохион байгуулж “Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажил”-ын явц, цаашид хэрэгжих ажлын болон онгоцны шинэ буудлын дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний талаар холбогдох яам, газруудын танилцуулгыг сонсож хэлэлцүүлэг хийлээ.

Уг хэлэлцүүлэгт БХБЯ-ны дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар, ИНЕГ-ын холбогдох хүмүүс, ГЗГХГЗЗГ-ын кадастрын албаны дарга, МАЭ-ийн ерөнхийлөгч, Мэргэжлийн зөвлөлийн дарга Э.Хүрэлбаатар, Хөшгийн хөндийн НОБ-ын ашиглалтын захиргааны мэргэжилтнүүд, Төв аймгийн, Сэргэлэн сумын газрын албаны мэргэжилтнүүд, БХБЯ-ны газрын дарга нар, мэргэжилтнүүд оролцлоо.

Архитектур, хот төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөлтйн хурлын зөвлөмжийг энэ үеэр танилцууллаа.
Хэлэлцүүлэг уулзалтаас дээрхи асуудлаар БХБЯ нэгдсэн ажлын хэсэг байгуулахаар тохиролцов.
МАЭ. Ажлын алба.


 

2017-01-20
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC