АРХИТЕКТУР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА


АРХИТЕКТУР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН
МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2017.01.12

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 200 дугаар тушаалаар батлагдсан “АРХИТЕКТУР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ”-ийн бүрэлдэхүүн МАЭ-ийн ордонд анхдугаар хурлаа хуралдуулж, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 160 дугаар тушаалаар батлагдсан “Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөлийн даргаар Зөвлөх архитектор, МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатарыг, орлогч даргаар Зөвлөх архитектор Д.Бат, О.Одбаяр нарыг, Нарийн бичгийн даргаар Зөвлөх архитектор Ц.Эрдэнэцэцэгийг сонгож батлав.

Анхдугаар хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудлын дагуул хотын ерөнхий төлөвлөгөө, бүтээн байгуулалтын талаарх Барилга, хот байгуулалтын яамны хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболдын танилцуулга, НОБ-ын ашиглалтын өмнөх захиргааны мэргэжилтэн Өнөрболдын хийсэн танилцуулгыг хэлэлцээд Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 160 дугаар тушаалаар батлагдсан “Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, дугаар заалтыг үндэслэн Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ЗӨВЛӨМЖ гаргалаа.

Мэргэжлийн зөвлөлийн энэ өдрийн хуралд БХБЯ-ны газрын дарга нар, мэргэжилтнүүд оролцлоо.

МАЭ. 
“Архитектур, хот төлөвлөлтийн 
орон тооны бус мэргэжлийн зөвлөл”


 

2017-01-20
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC