Барилга хот байгуулалтын яам МАЭ-д зарим чиг үү шилжүүлэн өглөө

Барилга хот байгуулалтын яам Монголын Архитекторуудын эвлэлд зарим чиг үү шилжүүлэн өглөө

Барилга хот байгуулалтын яамнаас төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор "Архитектур төлөвлөлтийн мэргэжлийн орон тооны бус зөвлөл"-ийг, мөн “Архитекторуудыг мэргэшүүлэх бүх шатны сургалтын үйл ажиллагаа”-г мэргэжлийн байгууллага болох Архитекторуудын эвлэлд гэрээгээр шилжүүлэн өглөө. 

Архитектур, хот төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөлийн хараат бус, бие даасан, тууштай, хариуцлагатай байдлыг хангах мөн салбарын эрдэмтэд, зөвлөхүүд, мэргэшсэн архитекторуудаас бүрдсэн бүрэлдэхүүнээр барилгын салбарын зураг төсөл, архитектур төлөвлөлт, хийц бүтэц, техник технологи, төсөв үнэ бүрдэл, норм стандарт ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот суурины төлөвлөлтийг хэлэлцэн мэргэжлийн өндөр төвшинд зөвлөмж гаргах, төрийн болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Гэрээ байгуулсны үр дүнд барилга хот байгуулалтын салбарын зураг төсөл, бодлого чиглэлд гарч буй алдаа, нийгэмд хот байгуулалтын асуудал үүсгэсэн мэргэжлийн шийдвэрүүд, төлөвлөлтүүд гарч, хэрэгждэг байдлыг зогсоох, мэргэжлийн өндөр төвшний зөвлөмжийг шийдвэр гаргах бүх төвшинд  хэрэгжүүлэх, гадаад дотоодын оруулалтад эерэг нөлөөллийг бий болгох ажээ. 

www.Itoim.mn

2016-12-07
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC