ШИНЭ МЭДЭЭ

МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатарын урилгаар Японы хамтын ажиллагааны ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Хот байгуулалт хариуцсан суурин төлөөлөгч Изүми Кэйта, болон ажилтан Хорлоо нарыг МАЭ-ийн удирдлагууд МАЭ-ийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтаар: Хот байгуулалтын чадавхыг бэхжүүлэхтэй холбогдуулан, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцдог архитекторуудын чадавхыг сайжруулах талаар санал солилцож, МАЭ нь Архитектур, хот төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг, мэргэшсэн архитекторуудын сургалт, мэргэшлийн зэрэг олгох ажлыг гүйцэтгэх болсон талаар мэдээлэл хийлээ.
Мэргэшсэн архитекторуудын сургалтын асуудлыг нарийвчлан ярилцаж, уг асуудлаар төсөл хөтөлбөр болгох боломжийг судлан үзэх, холбогдох төрийн байгууллагуудтай ярилцахаар тохиролцлоо.
Уулзалтанд МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, дэд ерөнхийлөгч Д.Бат, Төслийн зохицуулагч Г.Ариунаа болон МАЭ-ийн ажлын албаны ажилтнууд оролцов.
МАЭ-ийн Ажлын алба.

2016-12-06
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC