ШИНЭ МЭДЭЭ

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр салбарын мэргэжлийн ууган ТББ Монголын Архитекторуудын Эвлэлийн удирдлага, архитекторуудын төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалт хийлээ. 
Уулзалтаар: МАЭ нь бусад ТББ-уудыг бодвол олон улсын жишгээр мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа, барилга байгууламж, боловсон хүчин, материаллаг баазаа стандартын хэмжээнд бүрдүүлж ажиллаж байгаа цорын ганц байгууллага гэж үнэлээд архитекторууд, инженерүүдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон төрийн зарим чиг үүргүүдийг тус эвлэлд ойрын хугацаанд шилжүүлэх болсоноо сайд Г.Мөнхбаяр хэллээ. Одоо энэ чиг үүргүүд Барилгын хөгжлийн төвд байгаа.
Төрийн зарим чиг үүргийг МАЭ-д шилжүүлнэ. 
Үүнд: 1. Мэргэшсэн архитекторуудын сургалтыг олон улсад хэрэгжиж байгаа батлагдсан хөтөлбөрөөр зохион байгуулж, мэргэшлийн зэрэгийг олон улсын стандартаар олгох ажлыг МАЭ гүйцэтгэх, 2.Архитектур, хот төлөвлөлтийн мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг МАЭ-д шилжүүлэх,
3, Архитектурын зураг төслийн экспертиз хийх ажлыг МАЭ зохион байгуулж гүйцэтгэх, хяналт тавьж ажиллах, 
4. Архитекторуудын сургалтын материалыг олон улсын стандартаар бэлтгэх, тестийн материал боловсруулах ажлын зардлыг Нормчлолын сангаас олгох шийдвэрийг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэх боллоо. 
Дээрхи чиг үүргийг гүйцэтгэсэн тайлангаа БХБЯ-нд өгч байхыг сайд үүрэг болголоо.
Мэргэжлийн байгууллага нь чиг үүргийг хэрэгжүүлснээр архитекторуудын мэргэжил мэдлэг, чадавхи дээшилж олон улсын түвшинд хүрэх, мэргэжлийн нэр хүнд өсч, монголын архитектур, хот байгуулалтын үйл ажиллагаа сайжрах юм.
Дээрхи асуудлуудыг МАЭ-ээс олон жил хөөцөлдсөн ба мэргэжлийн байгууллагатаа дээрхи чиг үүргүүд ирж байгаад архитекторууд баяртай байгаагийн сацуу хариуцлагатай ажиллахаа МАЭ-ийн удирдлагууд сайддаа хэлж байлаа. 
МАЭ-ийн ажлын алба.


 

2016-09-29
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 21
  • Сүүлийн 7 хоногт: 308
  • Энэ сард: 956
  • Нийт: 81062

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC