Ж.Наранцогт: BIM-ийг нэвтрүүлэх, хөгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг боловсруулна

Ж.Наранцогт: BIM-ийг нэвтрүүлэх, хөгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг боловсруулна

 

Монгол улсад барилгын мэдээлэлтэй загварчлалыг (BIM) нэвтрүүлэх зорилтын хүрээнд "Билдинг СМАРТ Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Наранцогт,Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн зорилго нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашид харилцан уялдаатай хамтран ажиллахад оршино.

Хамтын ажиллагааны хүрээнд

1. BIM-ийг МУ-д нэвтрүүлэх Засгийг газрын хөтөлбөрийг боловсруулж, батлуулахад хамтран ажиллах

2. Хамтран жишиг төсөл хэрэгжүүлэх

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа, сургалт хамтран явуулах гэсэн гурван чиглэлээр ажиллах юм.

Дашрамд сонирхуулахад, энэ сарын 10-нд МБИХ-ноос "Билдинг СМАРТ Монгол" ТББ-тай хамтран зохион байгуулж" BIM(Барилгын мэдээлэлтэй загварчлалыг) нийгмийн хөгжилд түлхэц болох нь "сэдэвт Олон улсын дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах юм байна.Тус дугуй ширээний уулзалтад дэлхийн таван орон оролцох юм.

"Билдинг СМАРТ Монгол" гүйцэтгэх захирал Ж.Наранцогт "BIM буюу барилгын мэдээлэлтэй загварчлалыг Монголд нэвтрүүлэх ажлыг хоёр жилийн өмнөөс эхэлсэн. BIM Лондонд төвтэй байгууллагын гишүүн нь "Building Smart Mongolia компани" хоёр жилийн өмнө байгуулагдсан. Үүнээс хойш барилгын салбарын төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд Монголын архитекторуудын эвлэлтэй хамтран ажиллах урт хугацааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд BIM-ийг хөгжүүлэх, Монголд нэвтрүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг хамтран боловсруулж Засгийн газарт өргөн барих, BIM-ийн чиглэлээр сургалт, сурталчилгаа чадавхыг бухжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, туршилтын төсөл хэрэгжүүлэх гэсэн гурван чиглэлтэй санамж бичиг зурлаа.BIM бол барилгын болон бүтээн байгуулалтын түүний дотор зам, гүүр, эрчим хүчний салбарын төслийн бүх оролцогчдын уялдаа холбоог хангаж, төслийн үр ашгийг 25-30 хувь нэмэгдүүлж, эрсдэлийг энэ хэмжээнд бууруулах шинэ тогтолцоо юм. Олон улсын арга хэмжээнд таван улсын төлөөлөл оролцсон "BIM хөгжилд түлхэц болох нь" гэсэн сэдвээр дугуй ширээний ярилцлага зохион байгуулах гэж байна.

2016-06-09
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC