Тус Эвлэл байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Дизайн Урлагийн дээд сургуулийн багш , архитектор Давгадоржийн Гантулгын бүтээлийн “Гайхамшигт уран барилга” сэдэвт судалбар гар зургийн үзэсгэлэн энэ пүрэв гарагт МАЭ-ийн ордонд нээгдлээ.
Архитектор Д.Гантулга нь ажиллах явцдаа дэлхийн болон Монголын архитектурын гайхамшигт түүхэн барилгууд, сүм хийд , дуган болон мөн дэлхийд алдаршсан орчин үеийн архитектурын хосгүй бүтээлүүдийг судлан, гараар зурсан 30 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлжээ. Д.Гантулга эдгээр бүтээлээ үзэг, харандаа, маркер ашиглан тушь, усан будаг , харандаан будаг гэх мэт зургийн олон төрлийн материалыг ашиглан мэргэжлийн хүний нүдээр уран барилгын гайхалтай шийдлүүдийг олж харан , нягт нямбай ажилласан сайхан бүтээлүүд болжээ.
Архитектурт сүүлийн үед ховордоод байгаа “гар зураг”-ийн аргаар бүтээсэн энэхүү сайхан үзэсгэлэнг өргөнөөр үзэж сонирхохыг уриалж байна.
Д.Гантулгынхаа цаашдын уран бүтээл, багшлах ажилд нь өндөр амжилт хүсье.
Монголын архитекторуудын эвлэлийн ажлын алба.
© 2015 МАЭ
Developed by Super Assist Systems LLC