Мэргэжлийн байгууллагууд олон улсын жишгээр боловсон хүчнээ хамтарч бэлтгэнэ

Барилгын салбарын 90, Зураг төслийн байгууллагын 90, Монголын Архитекторын эвлэлийн 60 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг угтаж барилгын салбарын мэргэжлийн ууган хоёр байгууллага болох Монголын архитекторуудын эвлэл, Монголын барилгын инженерүүдийн холбоо хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мэргэжлийн төрийн бус байгууллагуудын ажлыг төр булааж хийж байгаагаас Монгол Улсын барилгын салбарын хөгжил удааширч байна гэж мэргэжлийнхэн хэлдэг. Салбарын мэргэжилтэй боловсон хүчин нь мэргэжлээ ахиулах, ажиллах орчин нөхцөлөө сайжруулах боломж хомс хэвээр байна. Эдгээр асуудлыг шийдэх үүднээс барилгын салбарт ажиллаж байгаа архитектор, инженерүүдийг удирдаж байгаа ТББ-ууд хамтран ажиллаж, урт хугацаанд ажиллах бодлогын зөвлөл байгуулж, барилгын салбарыг хөгжүүлэх , урт хугацааны бодлогыг тодорхойлох эхлэлийг тавьж энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав. Санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд барилгын салбарт бодит үр дүн гарна гэж Монголын архитекторуудын холбооны ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар хэллээ. Мэргэжлийн ТББ-ууд нь нэгдсэн бодлогын зөвлөлтэй байж, төрийн зарим чиг үүргийг багасгах, салбарт тулгамдаж буй асуудлыг хамтран шийдэж явахыг нөхцөлийг санамж бичиг байгуулснаар нээж байгаа аж.

Олон улсын байгууллагаас Монголын архитекторуудын үйл ажиллагааг олон улсы төвшинд хүргэх зөвлөмжийг саяхан хүргүүлсэн юм байна. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газраас Барилга хот байгуулалтын яаманд чиглэл өгсөн. Олон улсын дагуу архитекторуудын сургалт, мэргэжлийн зөвлөл, зэрэг дэв, тусгай зөвшөөрөл экспертиз хийх ажлыг Архитекторуудын эвлэлд шилжүүлэх Барилга хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлын шийдвэр гарсан байна.

-Монголын Архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар: Олон улсын жишгийн дагуу салбарын мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж, нэгдсэн бодлого төлөвлөлтийн дагуу ажиллахаар болж байна. Мэргэжлийн байгууллагууд нь болсон хүчний чадварыг дээшлүүлэх сургалтыг олон улсын жишигт хүргэж, тэднийг олон улсын стандарт дүрэм журмаар магадлан итгэмжлүүлэх зорилготой. Манай улсын архитекторууд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад зэрэг дэв, цалин хөлсний ялгаа гарч байна. Хэдий мэргэжлийн чадвар нь олон улсын жишигт хүрч байгаа ч эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрүүлээгүй байна. Энэ бүгдийг эхний ээлжинд шийднэ.

-Монголын барилгын инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Гүнболд: Энэхүү хамтын ажиллаагаа Монгол Улсад тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилготой. Мэргэжлийн ТББ-ууд хоорондоо нэгдэн, хамтран ажиллаж өмнөх тогтолцоогоо сайжруулж, олон улсын жишгийг нэвтрүүлэх боломжийг нээлээ. 2020 он гэхэдбүтээн байгуулалт, мега төслүүдэд оролцох олон улсын магадлан итгэмжлэгдсэн инженер техникийн ажилтан боловсон хүчнийг бэлтгэхэд энэхүү санамж маш чухал нөлөөтэй. Барилгын салбарт олон улсын жишгийг нэвтрүүлснээр боловсон хүчин, инженер техникийн ажилчдын авч байгаа цалин олон улсын жишигт хүрч, ард түмний аж амьдрал сайжрах олон давуу талтай юм байна.

 

 

Нийтлэлийг /www.itoim.mn/-ээс хүргэв

2016-05-13
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC