АРХИТЕКТОРУУДЫН БҮСИЙН УУЛЗАЛТ “ОРХОН-2016”

МАЭ-ийн 60 жилийн ойг угтаж Улаанбаатар хот, Орхон аймаг, Дархан-уул аймгийн ерөнхий архитекторууд, МАЭ-ийн салбар зөвлөлийн архитекторууд, зураг төсөлчдийн уулзалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрдэнэт хотод зохион байгуулав.
Энэ удаагийн уулзалтын зорилго нь : МАЭ-ийн 60 жилийн ой, Зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, салбар зөвлөлийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, бүс нутгийн хөгжил, хотуудын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн одоо ба ирээдүйн асуудлаар санал солилцож ярилцав.
Уулзалтад МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, Ажлын албаны дарга Я.Амарсайхан,Нийслэлийн ЕТГ-ын орлогч дарга Н.Уртнасан, Дархан-уул аймгийн ерөнхий архитектор Н.Эрдэнэбаяр, Орхон аймгийн ГХХБГазарын дарга бөгөөд, тус аймгийн ерөнхий архитектор С.Даваасүрэн, Орхон аймгийн ЗД-ын орлогч Энхбат, түүний Ажлын алба, Аймгуудын МАЭ-ийн салбар зөвлөлийн төлөөлөл, Барилгын зураг төслийн байгууллагын ИТА –нууд тус тус оролцов.
МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар энэ онд тэмдэглэхээр бэлтгэж байгаа МАЭвлэл байгуулагдсаны 60 жил, Зураг төслийн байгууллагын 90 жилийн ойн бэлтгэл ажлын тухай танилцуулж орон нутагт ажиллаж буй архитектор, зураг төсөлчдөд хандаж бүс нутагт хамтын ажиллагаага сайжруулж асуудлаа шийдвэрлэдэг бүсийн зөвлөлийг байгуулж нэгдэж ажиллахыг уриаллаа.
Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Эрдэнэт хотын ерөнхий архитектор С.Даваасүрэн , Хот байгуулалт, газрын харилцааны хэлтсийн дарга Б.Одбаатар, МАЭ-ийн салбар зөвлөлийн дарга Д.Ганзориг нар тус хотын хөгжлийн одоогийн байдал, хэтийн хөгжлийн талаар, мэргэжлийн хүмүүст тулгарч буй асуудал, баримталж буй чиглэлийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Мөн Дархан хотын ерөнхий архитектор Эрдэнэбаяр хотынхоо ерөнхий төлөвлөгөөний талаар хийж буй ажлын туршлагаасаа ярив.
Уулзалтад оролцогчдыг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх зураг төслийн “Инженерийн зураг төсөл”-ийн төвийн үйл ажиллагаатай танилцуулав.
Энэ өдрийн арга хэмжээний нэг чухал хэсэг нь МАЭ-д шинээр гишүүн элсүүлж 16 хүний батлах, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Орон нутгийн архитектор, мэргэжилтнүүд, иргэд хүмүүст зориулан Монгол, Хятад, БНАСАУ, БНСУ-ын орчин үеийн архитектурын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж нээлт хийв.
Энэхүү уулзалтаас дараах зүйлсийг дэмжиж уриалга гаргав. Үүнд:
1. МАЭвлэл үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, Зураг төслийн байгууллагын 90 жилийн ойг нийт архитектор, зураг төсөлчдийн идэвхитэй оролцоотойгоор тэмдэглэн өнгөрүүлэх,
2. Бүс нутгийн төвүүд, хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд архитекторуудын оролцоог өргөжүүлж нутгийн захиргааны байгууллагын бүтцэд ерөнхий архитекторын албыг хот байгуулалтын хуульд нийцүүлэн ажиллуулах,
3. МАЭ-ийн салбар зөвлөлүүдийг нэгтгэн зохион байгуулж “Бүсийн зөвлөл” байгуулж илүү өргөн хүрээтэй, далайцтай ажиллахыг санал нэгтэй дэмжсэнээр энэхүү уулзалт өндөрлөв.

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛ
ЭРДЭНЭТ ХОТЫН САЛБАР ЗӨВЛӨЛ
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

2016-05-04
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 36
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 894
  • Нийт: 68181

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC