БХБСайдын тушаал

Монгол Улсад Барилгын зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Барилга хот байгуулалтын сайдын тушаал гарлаа.
Зураг төслийн байгууллага анх 1926 оны 8 дугаар сарын 20 ны өдрийн БНМАУ-ын СнЗ-ийн /Засгийн газрын/ 33 дугаар тогтоолоор байгуулагдсан байдаг. ШУА-ийн Түүх архелогийн хүрээлэнгийн, мөн улсын архивын материалуудыг үндэслэн ийнхүү залруулга хийснээр, 2016 оны 8 дугаар сарын 20 нд Зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэх боллоо.
2016 он: Барилгын салбарын түүхт 90 жил, Зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жил, Монголын Архитекторуудын Эвлэлийн түүхт 60 жилийн ойн жил.
Ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг удахгүй танилцуулах болно. Түүхт ойн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг хүсэж байна.
МАЭ-ийн УЗ, Ажлын алба.

2016-04-14
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 13
  • Сүүлийн 7 хоногт: 382
  • Энэ сард: 1240
  • Нийт: 75961

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC