“ACARA V ULAANBAATAR 2016” Азийн уралдаан

“ACARA V ULAANBAATAR 2016” Азийн уралдааны тухай танилцуулах уулзалт Монголын Архитекторуудын Эвлэлийн Хурлын танхимд боллоо.

ACARA (Asian Contest of the Architectural Rookie’s Award) буюу
Архитектурын оюутны шилдэг төсөл, санаа шалгаруулах
/Олон Улсын уралдаан/ 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байна. Шалгаруулалтад Азийн 18 орны 25 оюутан, багш профессоруудын хамт улсаа төлөөлөн оролцож, туршлага солилцон, хамтын ажиллагааг хөгжүүлж байна.
Уг уралдаанд Монголыг төлөөлж ШУТИС БАС-ийн оюутан Энхчимэг,Цоо нар 2014, 2015 онуудад оролцсон юм.

ACARA -5, 2016 Олон Улсын уралдааныг зохион байгуулах эрхийг МАЭ авсан юм. Эх орондоо зохиож байгаа энэ уралдаанд Архитектур, дизайны чиглэлээр сургалт явуулдаг, МАЭвлэлийн гишүүн байгууллага нэр бүхий 9 их дээд сургуулиудын оюутан багш нараас Монгол Улсыг төлөөлөн оролцогчийг тодруулах, дотоод шалгаруулалтын журам, ACARA-ын зорилго, ач холбогдлыг уулзалтад ирсэн төлөөлөлд танилцууллаа.

Манай их дээд сургуулиуд зохион байгуулалтад орж уг уралдаанд амжилттай оролцохоор тохиролцов.

Эхний шат. 2016.3.17- 6.17 Сургуулиуд дотооддоо, Сургуулиудаас 1 сургуулийн 1 оюутан шалгарна.
Сүүлийн шат. 2016.9.30 Олон Улсын уралдаанд Монгол Улсаа төлөөлж оролцоно.
Уралдааны веб хуудас хийгдэж мэдээллээр хангах болно.

 

2016-03-23
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 47
  • Сүүлийн 7 хоногт: 490
  • Энэ сард: 1314
  • Нийт: 77828

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC