Монголын Архитекторуудын Эвлэлийн ажлын алба

Монголын Архитекторуудын Эвлэлийн ажлын алба
МАЭ-ийн 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгч , дэд ерөнхийлөгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Архитектур нэгдлийн захирлаар ажиллаж байсан архитекторуудыг Ажлын албанаас хүлээн авч уулзав.

МАЭ-ийн ерөнхийлөгчөөр ажилласан архитекторууд:
Буджавын Чимэд 1957-1963
Бандийн Дамбийням 1963-1972
Самбуугийн Мөнхжаргал 1972-1982
Аюурын Хишигт 1982-1988

Гаанжууржавын Лувсандорж 1988-1990
Гомбын Мягмар 1990-1998
Мягмаржавын Цэлмэг 1998-2005
Батхуягийн Батжав 2005-2009
Эрдэнэсайханы Хүрэлбаатар 2009-
Уулзалтанд Ерөнхийлөгчөөр ажилласанГомбын Мягмар, Батхуягийн Батжав, дэд ерөнхийлөгч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан Д.Бат, Ц.Батбаяр, Ц.БатЭрдэнэ, М.Оргил, Д.Өлзийхишиг, Я.Амарсайхан, С.Одон, Я.Шагдарсүрэн нар, Нэгдлийн захиралаар ажилласан Я.Шагдарсүрэн, Ч.Цэцгээ, Р.Баяр нар оролцов.
Уулзалтад оролцогсдод энэ оны 8 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх Монголын Архитекторуудын Эвлэлийн 60 жилийн ойн төлөвлөгөгөөг,хийгдэх ажлуудын талаар МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, дэд ерөнхийлөгч Д.Бат, Ажлын албангы дарга Я.Амарсайхан нар танилцуулж санал солилцон тодорхой ажлуудыг оролцогчид хариуцан авсан байна.

МАЭ Ажлын алба

2016-03-01
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 36
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 894
  • Нийт: 68181

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC