Монголын Архитекторуудын Эвлэлийн Ахмадуудын золголт

Монголын Архитекторуудын Эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг Ахмадуудын золголт, ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг арга хэмжээ нь өнөөдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 8 ны билэгт сайн өдөр боллоо. 
Золголт хүндэтгэлийн арга хэмжээг МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар нээж, нийт ахмадууддаа болон нийт гишүүддээ, тэдний гэр бүл төрөл төрөгсдөд халуун мэндчилгээ дэвшүүлж, уран бүтээлийн амжилтыг хүслээ. Энэ ондоо тэмдэглэх түүхэн 60 жилийн ойгоо, мөн Барилгын салбарын болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсч ойг тэмдэглэх төлөвлөгөөг танилцуулж мэдээлэл хийв.
Золголт хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ахмад архитектор Д.Пүрэв,Туяа, Буянтогтох нарын архмадуудын 70 насны баярыг тэмдэглэн уламжлалт дурсгалын Мөнгөн аяга, хадаг сүүг өргөн барьж урт удаан наслахын ерөөл тавив.

 

 

2016-02-16
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 36
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 894
  • Нийт: 68181

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC