Барилга хот байгуулалтын сайдад зөвлөмж гардууллаа

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, дэд ерөнхийлөгч Д.Бат, Удирдах зөвлөлийн гишүүн архитектор Р.Баяр, архитектор Д.Зориг нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Олон Улсын Архитекторуудын Эвлэл /UIA/ -ээс батлан гаргасан “Архитектурын үйл ажиллагааны олон улсын стандартын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх тухай ярилцаж, Азийн архитекторуудын бүсийн зөвлөл “ARCASIA” -аас 2015 оны 11 дүгээр сарын 15 нд Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийг Барилга хот байгуулалтын сайдад МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар гардуулан өглөө.
МАЭ-ийн чиг үүргийн асуудлыг БХБСайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр тохиролцлоо.

2015-12-16
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 21
  • Сүүлийн 7 хоногт: 308
  • Энэ сард: 956
  • Нийт: 81062

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC