АRCASIA- ИЙН 18 ДУГААР ФОРУМ, 36 ДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО.

АRCASIA- ийн 18 дугаар форум, 36 дугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 11 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Тайланд Улсын анхны нийслэл, дэлхийн архитектурын үнэт өв Аюуттаяа хотын Классик Камио зочид буудалд болж өнгөрлөө. 
Энэ арга хэмжээнд МАЭ-ээс Д.Бат, Б.Батжав, Очиртааб ХХК-наас архитектор Чанцалмаа, Энхбулган, Уранчимэг, Энхмаа, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс архитектор Алтантуул, Баясгалан, БАС-аас багш Амгалан, архитектор Эрдэнэцэцэг нар оролцов. 
Энэ арга хэмжээнд Арказиагийн гишүүн 19 орны төлөөлөгчид \ Бутан, Балба, Бангледаш, Вьетнам, Индонез, өмнөт Солонгос, Сингапур, Хятад, Хонконг, Пакистан, Лаос, Монгол, Малайз, Макао, Тайланд, Шириланка, Филипин, Энэтхэг, Япон\ болон Амеркийн Архитекторуудын Холбооны Ерөнхийлөгч болон Азийн гамшигийн хорооны төлөөлөгч оролцов. Нийт 600 төлөөлөгч оролцсон байна.
Форумын үеэр нэгдсэн хуралдаан болон 5 салбар хуралдаан болов. Манай төлөөлөгчид энэ удаад 4 салбар хуралдаанд оролцож, үг хэлж, сургалтын хорооны гишүүнээр багш Амгаланг албан ёсоор оруулсан нь манай үйл ажиллагаа Арказиад идэвхижиж байгааг харуулсан хэрэг боллоо.
Нэгдсэн хуралдаанаар 2015 онд Арказиагаас болон гишүүн орнуудаас хийсэн ажлаар мэдээлэл хийж, ирэх онд хийх гол ажлынхаа талаар мэдээлэл өгөв. 2017 онд болох ээлжит Форумыг Энэтхэгт хийхээр тогтов. Энэ форумын үеэр Балбад болсон газар хөдлөлт, сэргээн босгох талаар хийж буй ажлын талаар Балбын төлөөлөгчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Азийн гамшгийн газрын төлөөлөгч үг хэлэв. Мөн Арказиагийн гишүүн орнуудаас үзүүлсэн хандивын талаар мэдээлснээс харахад Өмнөт Солонгос, Япон зэрэг 6 орноос 24000 орчим ам. долларын хандив цуглажээ. 
МАЭ-ийн төлөөлөгчид Арказиад Монгол архитекторын бүтээл, “морин толгоотой багана”цом, Тайландын АИ-д “морин хуур” дурсгал, Балбын Архитекторуудын холбооны төлөөлөгчдөд 1000 \нэг мянга\ ам. долларын хандив өглөө. Найрамдлын үдэшлэгийн үед явагддаг урлагын үзлэгт МАЭ-ийн төлөөлөгчид бүжгийн үзүүлбэрээр оролцож, гуравдугаар байранд шалгарав. 
МАЭ-ээс архитекторуудын үйл ажиллагааг олон улсын жишигтэй нийцүүлэх талаар тавьсан саналыг хэлэлцүүлж, Монгол Улсын Засгийн газарт Зөвлөмж хүргүүллээ.



 

2015-12-01
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 36
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 894
  • Нийт: 68181

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC