“ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТ ОРУУЛАХ ТАНЫ ХУВЬ НЭМЭР” БУЯНЫ ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ УРИЛГА

      Балба улсад 2015 онд аймшигт газар хөдлөлт болж, хэдэн мянган хүн амь насаа алдаж, олон зуун байшин барилга, архитектурын дурсгал, дэд бүтэц эвдрэн сүйрч, маш их хэмжээний гарз хохирол учирч, аймшигт  гамшиг тохиолдлоо.

     Балбын ард түмэнд туслах хөдөлгөөн дэлхий даяар өрнөж, одоо хүртэл үргэлжилсээр байна. Энэ арга хэмжээнд UIA, ARCASIA Балбын ард түмэнд туслахыг нийт  архитекторуудын эвлэл, институтэд уриалсан бөгөөд ARCASIA-гийн гишүүн орнууд хандиваа энэ 11 дүгээр сарын 11 нд болох ээлжит чуулганы үеэр гардуулах гэж байна.

     Иймээс Та бүхэндээ хандан өнө эртний соёл, шашны нягт холбоотой, найрсаг Балбын ард түмэнд туслах хүмүүнлэгийн үйлст  идэвхитэй оролцон хандив өргөхийг уриалж байна.

      Хандив өргөсөн Таны болон танай хамт олны нэрсийг  албан ёсоор ARCASIA болон Балбын Архитектурын Нийгэмлэг (SONA)-д өргөн барих бөгөөд тэд Та бүхний буяныг мялааж, аз жаргал, эрүүл энхийг ерөөж  хурал хуруулж, бурханы ном уншуулах болно. 

     Буяны хандивын арга хэмжээг    2015 оны 11 сарын 6-ны өдрийн 18 цагт  МАЭ-ийн  Ордны хурлын танхимд зохион байгуулж байна.

Аж ахуйн нэгжүүд, гишүүд өргөнөөр оролцоно уу.

         МАЭ-ийн Удирдах Зөвлөл

 

2015-11-04
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 44
  • Сүүлийн 7 хоногт: 509
  • Энэ сард: 1504
  • Нийт: 63054

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC