Архитектурын урлагийг иргэдэд ойртуулах, нийгэмд сурталчилан таниулах зорилготой “МОНГОЛЫН АРХИТЕКТУР” сэтгүүлийг дэмжиж хамтран ажиллах хүсэлтэй архитектор, зураг төсөл зохиогч, инженер, мэргэжилтнүүдийг урьж байна.
Та бүхэн өөрсдийн бүтээлийн танилцуулга, архитектурын шүүмж, мэргэжлийн зөвлөмж зэрэг нийтлэл материалыг сэтгүүлд хэвлүүлэх боломжтой бөгөөд дараа дараагийн дугаараас ямар мэдээлэл унших хүсэлтэй байгаагаа доор дурьдсан утсаар болон сэтгүүлийн цахим хаягаар бидэнд ирүүлнэ үү.
Мөн энэхүү сэтгүүл нь бие даасан хэвлэл болж санхүүгийн зардлаа сэтгүүлийн борлуулалтаас олохоор зорьж байгаа тул эвлэлийн гишүүд, архитектор, зураг төсөл зохиогч, инженер, хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүд сэтгүүлээ идэвхитэй захиалж, реклам сурталчилгаа, төлбөртэй мэдээ сурвалжлага нийтлүүлэхийг уриалж байна.
Монголын архитекторуудын ширээний сэтгүүл болгохын төлөө хамтран ажиллахад таатай байх болно.
Харилцах утас: 96664396
Цахим хаяг: setguul.mae@gmail.com
© 2015 МАЭ
Developed by Super Assist Systems LLC