“МОНГОЛЫН АРХИТЕКТУР” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

    

  Архитектурын урлагийг нийгэмд сурталчилан таниулах, иргэдэд ойртуулах зорилготой “МОНГОЛЫН АРХИТЕКТУР” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэлтээс гарлаа.

Архитектурын салбарын сонин содон, Монгол, гадаадын архитекторуудын шинэлэг бүтээлүүд, архитектурын урлагийн талаарх танин мэдэхүйн мэдээ мэдээллээр баялаг манай сэтгүүл улирал тутам таны гарт хүрэх болно.

Сэтгүүлийн энэ удаагийн дугаараас:

        МУ-ын Төрийн соёрхолт, Гавъяат барилгачин Г.Лувсандоржтой хийсэн сургамжтай ярилцлага, архитектурын урлагийн хамгийн сүүлийн үеийн өвөрмөц хэв маяг болох контемпорари архитектурын тухай танин мэдэхүйн мэдээлэл, Хэнтийн нуруунд 300 гаруй жил нуугдсан эрдэнэс буюу Сарьдагийн хийдийн талаарх баримтууд, Улаанбаатар хотын хүүхэд залуусын хичээллэх дуртай “Урбан спорт”, зориулалтын орон зайн тухай сонирхолтой судалгаа, гэр хорооллын иргэдийн тулгамдсан асуудал болсон дахин төлөвлөлтийн асуудлын шийдэл, өнөө цагийн Занабазар гэгдэх бурханч лам Пүрэвбатын цогцлоосон “Аглаг бүтээлийн хийд” –тэй танилцсан аяллын тэмдэглэл, урд хөрш БНХАУ-ын дөрвөн том хотын нэг Чунцин-ыг Ногоон хот болгон хөгжүүлэх төслийн танилцуулга болон гадаад улсад хэрэгжиж буй дэвшилтэт төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээ мэдээллийг уншаарай.

Сэтгүүл захиалах утас: 70130638

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Болгарын гудамж, 27 /Улаанбаатар чуулгын урд/

 

 

2015-10-26
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 36
  • Сүүлийн 7 хоногт: 473
  • Энэ сард: 1753
  • Нийт: 55377

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC