Оросууд Монгол гэрийн загвараар байшин барьж байна

  

 

     Монгол гэрийг гадны архитекторууд бүтэц, зохион байгуулалтын хувьд архитектурын төгс шийдэлтэй хэмээн тодорхойлдог. Монгол гэрийн загвараас санаа авч  хийсэн зөөврийн сууц, барилга байгууламж ч цөөнгүй бий. Эдгээрийн жишээ болгож “Купольный дом” буюу Бөмбөгөн гэрийг танилцуулж байна.

       http://ko-stick.ru сайтад бичсэнээр бөөрөнхий хэлбэр нь дизайны хувьд өвөрмөц төдийгүй хамгийн бат бөх байдлыг хадгалдаг байна. Гэрийн бөөрөнхий хэлбэр нь хүчтэй шуурга, хуй салхинд тэсвэртэй, цасны ачааллыг илүү даадаг, газар хөдлөлийг тэсвэрлэх чанар мөн давуу байдгийг тогтоожээ. Ийм төрлийн сууцыг газар хөдлөлийн идэвхитэй бүсэд оршдог Япон, Курилын арлуудад олноор барьж эхлээд байгаа аж. Мөн эрс тэс уур амьсгалтай ОХУ-ын аль ч бүс нутагт хэрэглэхэд тохиромжтой гэжээ. Геометрийн тэгш хэмт байдал нь тогтвортой байдлыг хангаад зогсохгүй, даацын хана хийснээр бүр илүү бат бэх болох гэнэ.

 Дугуй байшингийн давуу талууд:

1. Салхи, цасны ачаалллыг даах хамгийн сайн хэлбэр

2. Гадаргуугийн талбай  их учир зай ашиглалтын хувьд давуу тал болно.
3. Материал, хөдөлмөр хэмнэх боломжтой.  

4. Ямар нэгэн байгалийн гамшиг тохиолдвол тогтвортой байдлаа хадгалж чаддаг.

      Энэхүү барилгын өөр нэг давуу тал нь нарны эрчим хүчийг ашиглах боломжтой.

Хамгийн сонирхолтой шийдэл нь гэр тэнхлэгээрээ эргэдэг. Гэрийг тэнхлэгээр нь эргүүлэх зориулалттай тусгай механизмыг суурилуулж өгсөн байна.

 

11.3 метр голчтой, 100,28 метр квадрат талбай бүхий  энэхүү байшингийн ханыг дулаан алдагдалгүй, цонхыг нарны гэрэл хангалттай нэвтрүүлж байхаар тооцож суурилуулжээ.

 

Байшингийн суурь

Байшингийн ган бөгжин бүтээц

Ус чийгнээс хамгаалах бүрхүүл

Гадна ханыг ОСВ хавтангаар дулаалсан байдал

Баганын гол хэсэгт камень зуух суурилуулсан

Шилэн хана нарны гэрлийг хангалттай нэвтрүүлэх ба байгальтай харилцах боломжийг олгоно

Дотоод засал

 

2015-10-22
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 57
  • Сүүлийн 7 хоногт: 407
  • Энэ сард: 1348
  • Нийт: 70491

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC