“Ногоон барилга 2015” үзэсгэлэн болж байна

       Дэлхий нийт баялаг бүтээх явцдаа байгалийн нөөцийг хамгаалах, агаар, хөрс, ус, орчны бохирдлыг багасгах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй дэвшилтэт технологи, эко материал ашиглах чиг хандлага руу ороод байна. Үүний нэг тод илрэл нь Пассив хаус буюу Ногоон барилгын хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа явдал юм.

      Монгол улсад Ногоон барилга хэмээх нэр томъёо нэвтрээд хэдэн жилийн нүүр үзсэн ч олон нийтэд төдийлөн хүрээгүй байгаа. Тиймээс барилгын салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи, эко бүтээгдэхүүн нэвтрүүлж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг танилцуулан сурталчилах, иргэдэд ногоон барилгын тухай ойлголтыг өгөх зорилготой “Ногоон Барилга 2015” үзэсгэлэн яармагийг Европын Холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төслийг хэрэгжүүлэгч “Каритас Чех Репаблик” Олон Улсын байгууллага болон Байгаль Орчин Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам, Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төв хамтран зохион байгуулж байна.

       Энэхүү  үзэсгэлэн нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд 2 өдөр үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнд “Минжит харз булаг” ХХК, “Лайт шнайдер” ХХК, “Ноён хүрд” ХХК, “Баухаус” ХХК, “Номин энержи” ХХК, “Ультрасоник” ХХК, “Монголын үндэсний их сургууль”, “Тасума” ХХК, “Эрчим хүч хэмнэлтийн төв”, “Ногоон барилгын хүрээлэн “ зэрэг 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хонины ноосон дулаалгын материал, шүршдэг дулаалгын хөөс, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, үнсэн орцтой барилгын бүтээгдэхүүн, усан халаалтын зуух, резинэн хавтан, агшин зуурын ус халаагч, эко зурган халаагуур гэх мэт бүтээгдэхүүн, технологио танилцуулж байна.

 

2015-10-02
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC