МАЭ-ийн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал боллоо

      Монголын архитекторуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 9 дүгээр сарын 28-ны өдөр болж, 8,9 дүгээр сард зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэж, цаашид хийхээр төлөвлөсөн асуудлуудыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа.

Нэг. 2016 оны 10 дугаар сард МАЭ-ийн 60 жилийн ойг тэмдэглэх бөгөөд ойн ажлыг зохион байгуулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө гарган удирдах зөвлөлд танилцуулан батлуулж, хэрэгжүүлэхийг МАЭ-ийн ажлын албанд даалгав.

Хоёр. Энэ оны 11 дүгээр сарын 12-оос 15-ны өдрүүдэд Тайланд улсын Аюуттаяа хотноо зохион байгуулагдах ARCASIA -2015 форумд оролцох төлөөлөгчдийг сонгох, ARCASIA-ийн бүтцийн байгууллагад нэр дэвшүүлэх гишүүдийг тодруулж, хуралд оролцохыг Удирдах зөвлөлийн гишүүн архитектор Б.Батжавт үүрэг болгов.

Гурав. БНАСАУ-ын Архитекторуудын эвлэлийн төв хороотой хамтран ажиллах, гэрээний дагуу Монгол архитектур гэрэл зургийн үзэсгэлэнг Пехнянь хотноо энэ оны 10 дугаар гаргах, МАЭ-ийг төлөөлж оролцох гишүүдийг Удирдах зөвлөлийн гишүүн архитектор Я.Шархүү ахлан явахаар шийдвэрлэв.

Дөрөв. Олон Улсын Архитекторуудын Эвлэл /UIA/ 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн архитектурын өдөр болгон “Архитектур, барилга, цаг уур” сэдвийн хүрээнд дэлхий нийтээр тэмдэглэх болсон.

Энэ өдөр МАЭ-ээс Архитектурын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах, Архитектурын сургалттай их, дээд сургуулиудад МАЭ-ийн гишүүн байгууллагын гэрчилгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах шийдвэрийг гарган МАЭ-ийн ажлын алба, холбогдох хороо, салбар зөвлөлүүдэд үүрэг болгов.

МАЭ-ийн Удирдах зөвлөл

2015.09.28

Улаанбаатар хот

2015-09-29
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 44
  • Сүүлийн 7 хоногт: 509
  • Энэ сард: 1504
  • Нийт: 63054

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC