Эвхэгддэг байшин

      Энэ өдөр архитекторууддаа зориулж бас нэгэн өвөрмөц байшинг танилцуулж байна.

Харахад гойд сонин зүйлгүй нэгэн дөрвөлжин байшин энгийн хөдөлгөөний механизмаар нэмэлт хагас дугуй бүхий загварлаг байшин болж хувирна.  
    Энэхүү хагас дугуйрсан хэсэг нь эвхэгдэхдээ барилгын үндсэн хэсэгт байрлах  тавилга болон тохижилтонд яг цав нийцэх ажээ. Хэдийгээр байшинд ашигласан  модон материал бат бэх харагдаж буй хэдий ч дэлгэгдэх хэсгийн шилэн хэсгийн чанарын асуудал сонирхол татна.  
      Майкл Антуан Затефийн зураг төслийг гаргасан энэхүү байшинд ашигласан материал нь хямд төсөр мөн хэлбэрийн хувьд хэт энгийн боловч авсаархан дэлгэгдэх шийдэл нь тун ашигтай,  загварын хувьд ч өвөрмөц хэлбэртэй болгожээ.

 

 

 

2015-09-18
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC