Ургамлан ханатай байшин

         Дэлхий нийтийг хүлэмжийн хийн нөлөөллөөс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлт хамгийн ихээр түгшээж байгаа билээ. Үүний эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь ногоон ургамлыг ихээр тарих явдал бөгөөд үүнд хүн бүрийн оролцоо чухал юм. Ингээд  та бүхэндээ нэгэн гайхалтай ургамлан ханатай ногоон барилгыг танилцуулж байна.
         Австралийн хөдөө талд Вейчлбаур Ортис уран барилгын студи өвсөөр бүрхэгдсэн тэгш дөрвөлжин нэг байшингийн зураг төслийг гаргаж барьснаар  эргэн тойрны  ногоон байгальдаа зохицон тун хачирхалтай загварлаг шийдлийг бий болгожээ.
Түүгээр ч үл барам  өвөрмөц хэлбэрийн бетонон шатнууд огцом дээшээ өгсөж уруудсан, эргэсэн гээд байшингийн энд тэнд байрлахын сацуу  этгээд цухуйж  байрласан цонхнууд нь гайхмаар хөгжилтэй харагдана.

 

2015-09-16
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC