ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ      

ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨЛТ

 

                                                                                                     ЗТБХБСайдын 2010 оны

                                                                                                  12 дугаар сарын 23 ны 418

                                                                                дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

1.  ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

1.1        Энэхүү норм ба дүрмийг шинээр барих, сэргээн босгох, шинэчлэх, өргөтгөх 51 метр хүртэлх өндөр бүх төрлийн орон сууц болон нийтийн орон сууцны барилгын зураг төсөл зохиоход мөрдөнө.

        1.2  Мөн энэхүү норм ба дүрмийг мөрдөх хүрээнд их орлоготой, дунд орлоготой, бага орлоготой иргэд амьдрах ангилал бүхий олон хэлбэрийн өмчийн бүх төрлийн орон сууц, нийтийн орон сууцнаас гадна тусгай зориулалтын нийтийн орон сууц, сууцны зориулалттай өрөө тасалгаа хамрагдана.

                   Тайлбар: Нэг айлын болон, хөдөлгөөнт түр орон сууцны зураг төсөл зохиоход энэхүү норм дүрэм хамаарахгүй.

2. НОРМАТИВ ИШЛЭЛ

       Орон сууцны барилгын зураг төсөл боловсруулахад ашиглах норм ба дүрэм, техникийн баримт бичгийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтад үзүүлэв. Энэхүү норм ба дүрэм хүчинтэй байх хугацаанд ишлэл авсан норматив баримт бичигт орсон өөрчлөлтийг нэгэн адил мөрдөнө

3. НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ

Энэхүү норм ба дүрмийг ашиглахтай холбоотой нэр томъёо түүний тодорхойлолтыг  2 дугаар хавсралтаар үзүүлэв.

4. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

4.1        Орон сууцны барилгыг хүн амд аюулгүй, тохь тухтай амьдрах нөхцөл бүрдсэн,  орчны эрүүл ахуйн шаардлагыг хангасан, дэд бүтэц, усны эх үүсвэр бүхий нутаг дэвсгэрт, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу байрлуулж, тохирлын гэрчилгээтэй барилгын материал, эдлэхүүнээр барина. Орон сууцны барилга нь сууцны архитектурыг агуулсан байхаас гадна байгаль орчинд хоргүй, хот байгуулалтын цогц шаардлагыг хангасан ирээдүйд шинэчлэн өргөтгөж болохоор тооцож төлөвлөсөн байвал зохино.  

4.2        Орон сууцны барилгын байрлал, түүний эзэмшил газрын хэмжээг БНбД 30-01-04, БНбД 23-04-07-ийн дагуу тогтооно. Барилгын нийт эзэлхүүн давхрын тоо ба урт нь барилгажилтын төслөөр тогтоогдоно. Газар хөдлөлтийн бүс нутаг дахь орон сууцны барилгын давхрын тоо ба нийт уртыг БНбД 22-01-01-ийн дагуу тодорхойлно. Орон сууцны барилгын өндрийг дараах байдлаар ангилна. Үүнд:

-                      1-3 давхар барилгыг нам давхар;

-                      4-6 давхар барилгыг цөөн давхар;

-                     Долоогоос арван долоон давхар хүртэлх буюу 16 давхар барилгыг         олон давхар барилга;

-                      Арван  долоо  ба түүнээс дээш давхар барилгыг өндөр барилга

4.3        Барилгын зураг төсөл боловсруулах даалгавраар орон сууцны барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлд зориулсан сууц байхаар өгөгдсөн бол сууцны барилгын зураг төсөл зохиох үед тэргэнцэр хэрэглэдэг иргэдэд зориулсан тусгай сууц, эзэмшил газарт нь тэдэнд шаардлагатай зориулалтын талбай бусад үйл ажиллагааны нөхцлийг хангасан төлөвлөлт хийвэл зохино. Өндөр настанд зориулсан сууц бүхий барилгын зураг төслийг есөөс илүүгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий гэр бүлийнхний сууцны барилгыг таваас илүүгүй давхартай байхаар тооцож төлөвлөнө. Орон сууцны барилгын бусад төрлийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах гэр бүлийн сууцыг доод давхарт байрлуулна. Тэргэнцэр хэрэглэдэг иргэдийн гэр бүлд зориулсан сууцны эзлэх хувийг нутгийн өөрөө удирдах байгууллагаас зураг төсөл боловсруулах даалгаварт нь тогтоож өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөдөлгөөний дутагдалтай хүн амын бүлгийн амьдрал үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн зайлшгүй шаардлагыг орон нутгийн нөхцөлд нь тохируулан төлөвлөнө.

4.4        Бүх төрлийн орон сууц, нийтийн зориулалттай орон сууцны барилгын зураг төсөлд, орон сууцны барилгын техник ашиглалтын дүрмийг хавсаргана.  Зураг төслийг сууцны болон нийтийн хэрэгцээний өрөө тасалгааг эзэмшигчдэд шаардлагатай өгөгдөл, мөн ашиглалтын явц дахь аюулгүй байдлыг хангах мэдээлэл тухайлбал, барилгын үндсэн бүтээц, инженерийн системийн тухай мэдээлэл, далд элемент, каркасын уулзвар зангилгааны шинж чанар байрлал, далд утас, инженерийн сүлжээний бүдүүвч мөн цахилгаан сүлжээн дэхь ачааллын өгөгдлийг заасан тайлбар бичиг дагалдах ёстой. Түүнээс гадна төслийн тайлбарт гал түймрээс хамгаалах системийн техникийн үйлчилгээний дүрэм, гал түймрийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлж гаргах бүдүүвч хавсрагдах ёстой.

4.5        Орон сууцны барилгын дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга болон агааржуулалт, цахилгаан холбооны хангамж, утааны хамгаалалтын зураг төслийг БНбД 23-02-09, БНбД 40-05-98, БНбД 3.05.01-88, БНбД 41-01-02, БНбД 3.05.03-95, БНбД 3.05.07-85, БНбД 3.05.06-90, БНбД 3.05.08-89, БНбД 3.05.06-85-ийн дагуу боловсруулна.

4.6        Орон сууцны барилгад БНбД 40-02-06, БНбД 40-05-98-ын дагуу ахуйн хэрэглээний, гал түймэр эсэргүүцэх болон халуун усны хангамж, ариутгах татуурга, бохир усны суваг, БНбД 41-01-02-ын дагуу халаалт агааржуулалт, утааны хамгаалалт байвал зохино.

4.7        Орон сууцны барилгад цахилгаан гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, телефон холбоо, радио шугам, телевизийн антена болон дуут дохиолол, мөн түүнчлэн гал түймрийн автомат дохиолол, гал түймэр гарсан үед ашиглах удирдлагын болон зарлан мэдээллийн систем зэргийг нормативын шаардлагын дагуу төлөвлөж гал түймэр унтраагчид болон иргэдийг аврах хэрэгсэлийг тээвэрлэх цахилгаан шатаар хангах арга хэмжээ авна. 

4.8        Орон сууцны барилгын дээвэр дээр нийтийн хэрэглээний нэвтрүүлэг хүлээн авах антена, радио нэвтрүүлгийн сүлжээний шон байрлах суурь байх ёстой. Харин эдгээрээс өөр зориулалтын шон, цамхаг байрлуулахыг хориглоно.

4.9        Нэгдүгээр давхрын шалны тэмдэгтийн түвшингээс дээд давхрын шалны түвшин нь 11.2 м өндөр байх орон сууцны барилгад заавал мөрдөх 3 дугаар хавсралтад заасан цахилгаан шат тавих нь зүйтэй.

Давхрын тоо нь янз бүр орон сууцны барилгад тоноглогдвол зохих зорчигчдын цахилгаан шатны тооны доод хэмжээг 3 дугаар хавсралтад заасан ёсоор тооцож төлөвлөнө.

Ашиглагдаж байгаа таван давхар орон сууцны барилга дээр нэг давхар нэмж барих тохиолдолд цахилгаан шат төлөвлөхгүй байхыг зөвшөөрнө. Цахилгаан шат бүхий барилгад давхар нэмэх тохиолдолд нэмсэн давхарт нь цахилгаан шатны зогсоол хийхгүй байж болно.

Зайлшгүй шаардлагаар нэгээс дээш давхарт амьдрах тэргэнцэр хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий гэр бүлийн сууцны барилгад БД31-101-04, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төлөвлөлтийн үндсэн шаардлага болон Монгол Улсын холбогдох бусад норм стандартын дагуу зорчигчдын цахилгаан шат буюу шууд өргөх тавцан байх ёстой.

4.10    Цахилгаан шатны өмнөх талбайн өргөн нь түргэн тусламжийн дамнуурга дээр хэвтүүлсэн өвчтөнг оруулж гаргахад ашиглаж болохоор байх бөгөөд 2100 мм-ийн өргөнтэй бүхээг бүхий 630 кг даацтай цахилгаан шатны өмнө 1.5 м, 2100 мм гүнтэй 630 кг даацтай шатны өмнө 2.1 м-ээс багагүй өргөн хэмжээтэй тавцан байна.

Зэргэлдээ хоёр цахилгаан шатны өмнөх талбайн өргөн нь 2100 мм-ээс багагүй гүнтэй бүхээг бүхий цахилгаан шатны өмнө 1.8 м, 2100 мм буюу түүнээс дээш гүнтэй бүхээг бүхий цахилгаан шатны өмнө 2.5 м-ээс багагүй байна. 

4.11        Орон сууцны барилгын хаяавчийн болон 1, 2 дугаар давхарт хүний эрүүл мэндэд хортой үйлчлэл үзүүлэхгүй ("Барилгын тухай" Монгол улсын хуулийн 20.2-д зааснаас бусад үйлдвэрлэл үйлчилгээ) олон нийтийн зориулалттай, Тухайлбал: Ариун цэврийн өрөө бүхий сууц өмчлөгчидийн холбооны үйл ажиллагаа, үйлчилгээний зориулалттай 6м2 талбайтай өрөө, болон харуул хамгаалалтын өрөө тасалгаа байрлуулж болно.

Байрлуулахыг хориглох нь:

·          Үйл ажиллагаа явуулснаар орон сууцны барилгын орчны дэвсгэр нутагт агаарыг бохирдуулж болох химийн болон бусад барааны төрөлжсөн дэлгүүр;

·          Тэсэрч дэлбэрэх материал бүхий дэлгүүр, нийлэг хивсэн эдлэл, авто сэлбэг, автомашины дугуй, шатах тослох материал худалдаалах дэлгүүр;

-            Загасны төрөлжсөн дэлгүүр, бөөний болон жижиглэн худалдааны  агуулах;

-            23 цагаас хойш ажилладаг дэлгүүр, байгууллага;

-            Гал хялбар авалцах бодис хэрэглэдэг ахуйн үйлчилгээний байгууллага (300 м2 хүртэл талбайтай үсчин, цаг засвараас бусад), усанд орох газар, саун (сууцан дахь бие даасан саунаас бусад);

-            50-иас дээш суудалтай 250 м2-аас дээш талбайтай хөгжмийн үйлчилгээ бүхий хоолны болон зугаа цэнгээний газар;

-            Угаалга, хими цэвэрлэгээ (хүлээн авах цэг, ээлжиндээ 75 кг хүртэлх чадалтай өөртөө үйлчлэх угаалгын газраас бусад) 100 м2-аас дээш талбайтай автомат телефон станц, нийтийн бие засах газар, оршуулгын товчоо, цахилгааны дэд өртөө,

-            Үйлдвэрлэлийн байр (хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настны хөдөлмөр эрхлэх В, Д зэрэглэлийн тасалгаанаас бусад, тэдгээрийн тоонд гэрээр хийх ажил олгох цэг, урлал чимэглэл угсралтын тасаг орно), шүдний техникийн лаборатори, клиник оношлогооны болон бактерлогийн лаборатори, бүх төрлийн диспансерын тогтмол үйлчилгээ болон аливаа хувийн эмнэлэг, гэмтлийн тасаг, зайлшгүй түргэн тусламжийн үйлчилгээ, арьс өнгө, сэтгэцийн болон халдварт, сүрьеэгийн үзлэгийн өрөө, соронзон бичлэгийн тасаг;

-            Рентген тасаг, ионжуулагч цацрагийн эх үүсвэр болох тоног төхөөрөмж. бүхий өрөө тасалгаа, эмчилгээний болон оношлогооны үзлэгийн өрөө тасалгаа;

4.12         Орон сууц, нийтийн сууцны барилгын зоорийн болон хаяавчийн давхарт төрөл бүрийн шатах материал, шатдаг хий, дэлбэрэх бодис, шатамхай шингэн зүйлээр ажилдаг тоног төхөөрөмж бүхий ажлын байр болон хүүхдэд зориулсан өрөө тасалгаа, 50-иас дээш суудалтай хурлын болон бусад танхим, мөн түүнчлэн эмчилгээ үйлчилгээний байгууллага байрлуулахыг хориглоно. Эдгээр давхарт зааснаас бусад өрөө тасалгаа байрлуулахдаа энэхүү норм ба дүрмийн 4.11-д заасан хязгаарлалтыг нэгэн адил харгалзан үзвэл зохино.

4.13        Нийтийн ажил үйлчилгээний зориулалттай өрөө тасалгааг барилгын нүүрэн талаас буюу сууцны хэсгийн орц, цонхтой талд байрлуулан төлөвлөхийг хориглоно.

Орон сууцны барилгад нэмэлт маягаар оруулах нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгааг  барилгын цонхгүй талд нь байрлуулана. 

Барилгад өргөтгөл маягаар оруулан барьсан нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгааны талбай 150м2-аас бага тохиолдолд дээр заасан нэмэлт ачаалалыг зохицуулах тасалгаагүй байж болно.

4.14        Орон сууцны дээд давхарт зураач, архитекторын урлан, мөн түүнчлэн тус бүрдээ 5-аас ихгүй тооны хүн ажиллах албан ажлын өрөө байрлуулж болно. Гэхдээ  энэхүү норм ба дүрмийн 7.2.19 дэхь шаардлагыг хангасан байхаар тооцно.

Албан ажлын өрөөг гал тэсвэршилтийн II доошгүй зэрэгшилтэй, 28 м-ээс илүүгүй өндөртэй нэмж барьсан барилгын дээд  давхарт байрлуулж болно.

4.15        Орон сууцны барилгын ашиглалтад тохиромжтой давхарт иргэд хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалттай өрөө тасалгаа (сууцны талбайн хэмжээнд)  байрлуулж болно. Хоёр талдаа цонхтой сууцны барилгад 10-аас илүүгүй хүүхдийн багтаамжтай гэрийн цэцэрлэг байрлах нэмэлт өрөө тасалгаа; нэгээс хоёр эмч үзэх үзлэгийн өрөө (эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагатай зөвшилцсөнөөр); нэг ажилтантай иллэг заслын өрөө тус тус байрлуулахыг зөвшөөрнө.

Гэрийн цэцэрлэгийг 2 хүртэлх давхарт байрлуулах ба барилгын эзэмшил газарт тоглоомын талбай байх ёстой. Барилга нь БНбД 21-02-02-ийн дагуу аврах гарцтай, галд тэсвэршлийн II-аас доошгүй зэрэгшилтэй байна. 

4.16        Орон сууцны барилгад шуудангийн хайрцаг байхаас гадна нэмэлт маягаар буюу өргөтгөл хэлбэрээр авто зогсоолын талбай төлөвлөх нөхцөлд авто зогсоолын норм ба дүрмийн БНбД 21-05-10 шаардлагыг дагаж мөрдвөл зохино. Сууцны болон сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, эмчилгээ сувилгааны байгууллагатай давхар авто зогсоолоос техникийн давхраар тусгаарлагдах ёстой.

4.17        Орон сууцны барилгад хог дамжуулах хоолой тавих эсэхийг орон нутгийн хог зайлуулах системээсээ хамааруулан орон нутгийн өөрөө удирдах байгууллага тодорхойлно.

4.18      Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжтай харьцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно. Орон сууцны барилгыг 5 дугаар хавсралтад заасан барилгын уур амьсгалын (1 дүгээр зураг) норматив үзүүлэлтэд зохицуулан төлөвлөнө.

4.19      Орон сууцны барилгын нэг болон хаяавчийн, эсвэл зоорийн давхарт тосгуур угаалтуураар тоноглогдсон цэвэрлэгээний багаж хэрэгслийн агуулах байх нь зүйтэй. Зоорийн давхрыг агуулахын зориулалтаар ашиглах нөхцөлд уг өрөөний шалны түвшингөөс таазны гадаргуу хүртэлх цэвэр өндөр 2 м-ээс багагүй байна. Авто зогсоолын зориулалтаар ашиглах нөхцөлд авто зогсоолын барилга байгууламжийн норм ба дүрмийн дагуу төлөвлөнө. Зоорийн давхарт ус чийг нэвтрэхгүй байхаас гадна  гэрэлтүүлэг нь холбогдох нормын шаардлагыг хангасан байвал зохино.

4.20      Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах орон сууцны барилгад амралтын, ахуй үйлчилгээний зориулалттай өрөө тасалгаа төлөвлөж  болно.

5. ОРОН СУУЦНЫ БАРИЛГА ДОТОРХ СУУЦНЫ ӨРӨӨ

ТАСАЛГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1        Орон сууц, нийтийн орон сууцны барилгын доторх сууцыг нэг гэр бүл амьдрахад зориулан төлөвлөнө. 

5.2        Орон сууц, нийтийн орон сууцны барилгын сууцны өрөөний тоо ба тэдгээрийн талбайн доод хэмжээг (тагт, дэвсэг, тавцан лоож, агуулах, хонгил, сууцны ханын шүүгээ, гонхны талбайг тооцолгүйгээр) 5.1 дүгээр хүснэгтийн дагуу тогтоох нь зүйтэй. Хот суурин бүс нутгийн тухайд шинээр барих барилгын сууцны талбай, өрөөний тоог хүн амын орон сууцны хангамжийн түвшинг хэрэгцээ, шаардлагатай нөөцийг тооцсоны үндсэнд харъяалах нутгийн төр, захиргааны байгууллага тодорхойлно.

Тайлбар:

1. Айлын сууцанд ахуйн эд хогшил агуулах шүүгээ, тухайлсан халаалттай сууцанд халаалтын төхөөрөмжийн өрөө төлөвлөнө.

2. Өрхийн орлогоосоо хамааралтай өмчлөлийн бүх хэлбэрийн сууцны барилгын өрөө тасалгааны бүтэц, сууцны талбайг захиалагч хөрөнгө оруулагчийн зураг төслийн даалгавраар тогтооно.

5.1 дүгээр хүснэгт

Өрхийн орлогын ангилал

Сууцны талбайн доод хэмжээ (м2), өрөөний тоо

1

2

3

4

5

6 түүнээс дээш

Дээд

-

-

-

88

96

108

Дунд

40

50

60

70

78

-

Энгийн

30

36

44

-

-

-

 

5.3        Дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчдад олгож байгаа улсын орон сууцны фондын барилгад сууцны зориулалттай өрөө тасалгаа, сууцны бус зориулалттай болон туслах чанарын тухайлбал гал зуух буюу гал зуухны булан, үүдний өрөө, бие засах өрөө эсвэл нэгдсэн ариун цэврийн өрөө, агуулах, аж ахуйн зориулалттай суулгамал шүүгээ байвал зохино.

5.4        Орон сууц, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сууц, лоож, тагттай байж болно. Лоож, тагтны гүн 1 м-ээс доошгүй байна. Тагт, лоож нь ус зайлуулах суваг эсвэл ус тусгаарлагчтай байна. Тагт, лоожийг дараах нөхцөлд төлөвлөнө. 

-       Уур амьсгалын I, II бүс дэхь 7 дугаар сарын агаарын дундаж температур болон салхины сарын дундаж хурдны хослол 12-16ОС ба 5 м/с-ээс дээш; 8-12ОС ба 4-5 м/с; 4-8ОС ба 4 м/с; салхины ямарч хурдтай үед 4ОС-ээс доош;

-       Орон сууцны барилгын (дуу чимээний хамгаалалттай  сууцны барилгаас бусад) нүүрэн талруу 2 м-ийн зайд орших гол гудамж замын  талаас нөлөөлөх  тээврийн хэрэгсэлийн, бусад дуу чимээ 75дБ ба түүнээс дээш;

-       Зуны гурван сарын 15 ба түүнээс дээш өдрийн туршид агаар дахь тоосны агууламж 1,5 м/г м3 буюу түүнээс дээш.

Тайлбар:

1. Оршин суугчдыг сууцны өрөөний лоож, тагтаар дамжиж гадна аваарын шатруу нүүлгэн шилжүүлэхээр тооцно. Тагтны хөндлөн талаас цонх хүртэлх дөр хананы өргөний хэмжээ 1.2 м-ээс ихгүй, хоёр цонхны хоорондох дөр ханын өргөн 1.6 м-ээс, тагт дээрхи аваарын шатны өргөн 0.6 м-ээс багагүй, шатны налуу нь 80 градус байна.

2. Орон сууцны барилгын лоож, тагтны хаалгыг галд шатдаггүй материалаар хийнэ.

3. Орон сууцны барилгын тагтны хашлага хаалтны цэвэр өндөр 1.10 м-ээс багагүй, хашлаганы хэвтээ болон босоо холбоосуудын хоорондын цэвэр зай 0.11 м-ээс ихгүй байна.

4. Уур амьсгалын I, II, III А бүсэд барих олон давхар барилгын тагт битүү хашлагатай байна. Барилгын дээд давхрын тагт саравчтай байвал зохино.

5.5        Орон сууцны барилгад байх нийтийн зориулалтаар ашиглах өрөөний шалны түвшнөөс таазны дотор гадаргуу хүртэлх цэвэр өндөр 2.8 м-ээс багагүй байна. Шинээр барих, сэргээн шинэчлэх орон сууц, нийтийн орон сууцны барилгын нийт талбай, айлын сууцны нийт талбай, айлын сууцны зориулалттай талбай, барилгын нийт эзлэхүүн, барилгажих талбай ба барилгын давхрын тооцоог заавал мөрдөх 6 дугаар хавсралт ёсоор гүйцэтгэнэ.  

5.6        Орон сууцны барилгын зоорийн болон хаяавчийн давхарт сууцны өрөө тасалгаа төлөвлөж болохгүй.

5.7        Орон сууцны доторхи сууцны ба сууцны бус зориулалттай өрөө, туслах өрөөний хэмжээг, хүний эргономикийн шаардлагаас гадна тэнд байрлуулах тавилга, тоног төхөөрөмжийн овор хэмжээнээс хамааралтайгаар тодорхойлно.

5.8        Орон сууцны  барилгын айлын сууцны хэв шинжийг дотор нь их орлоготой, дунд орлоготой, бага орлоготой иргэдийн гэж ангилна. Орон сууцны доторх сууцны өрөө, тасалгааны талбайн доод хэмжээг 5.2 дугаар хүснэгтэд үзүүлэв. Орон сууцны доторх сууцны өрөө тасалгааны талбайн хэмжээг ердийн сууцны хэв шинжээр ойлгоно.

5.2 дугаар хүснэгт

 

Айлын сууцны өрөө тасалгаа

Их орлоготой иргэдийн

Дунд орлоготой иргэдийн

Бага орлоготой иргэдийн

1

Нийтлэг өрөө (зочны)

30

18≤24

18

2

Хоёр хүний ортой унтлагын өрөө

12-16

10-16

12

3

Хүүхдийн өрөө

18

8-10

8-10

4

2 ортой унтлагын өрөө

12

8-10

8-10

5

Гал тогооны өрөө

18

10-18

10

 

Ажлын өрөө

12-18

--

--

Тайлбар:

1. Унтлагын өрөө нь ердийн агааржуулалттай, байгалийн гэрэл тусахаар байвал зохино.

2.   Гал тогооны тавилга тоног төхөөрөмж байрлуулах өрөөний орон зайн цэвэр урт 2.4 м-ээс багагүй, тавилга тоног төхөөрөмжийг нэг эгнээгээр тавих тохиолдолд цэвэр өргөн нь 1.7 м-ээс багагүй, хоёр эгнээгээр тавих нөхцөлд тавилгын хоорондох хүн зорчих цэвэр зай 0.9 м-ээс багагүй байна.

3.   Гал тогоо ариун цэврийн өрөөний шалнаас тааз хүртэлх дотор цэвэр өндөр 2.25 м-ээс багагүй байна.

4.  Адрын (мансардын) давхрын өрөөний шалны түвшнөөс оройн гол тэнхлэгийн дотор гадаргуу хүртлэх цэвэр өндөр 2.1 м-ээс намгүй, налуу хэсгийх нь дундач өндөр 1.5 м-ээс багагүй байна. Харин налуу дээвэр бүхий өрөөний нийт талбай 16 м2-аас багагүй байгаа нөхцөлд адрын (мансардын) давхрын сууц, унтлагын болон гал зуухны өрөөний талбай 7м2-аас багагүй байж болно.

5.  Дунд орлоготой бага орлоготой иргэд өөрсдөө хүсвэл их орлоготой иргэдийн сууцны өрөө тасалгааг өөрийн сууцандаа төлөвлөж болно. Үүнийг зургийн даалгаварт зааж өгвөл зохино.

5.9        Уур амьсгалын IА, IIA, IIБ бүс дэхь сууцны болон гал зуухны (гал зуух-хооллох өрөө) өрөөний шалнаас тааз хүртэлх цэвэр өндөр 2,7м-ээс доошгүй, уур амьсгалын бусад бүсэд энэ өндөр 2,5м-ээс багагүй байх ёстой.

5.10    Энэхүү нормын 5.3-д заасан сууцны барилгын 2-3 ба 4 өрөөтэй сууцны өрөө тасалгаа болон унтлагын өрөөг дамждаггүй байхаар төлөвлөнө.

5.11    Энэхүү нормын 5.3-д заасан сууцны өрөө; гал зуух угаалтуур буюу тосгуур болон хоол бэлтгэх зуухаар, угаалгын өрөө нь (буюу шүршүүр) угаалтуураар; бие засах өрөө нь суултуураар, ариун цэврийн нэгтгэсэн өрөө нь усанд орох онгоц (буюу шүршүүрээр), угаалтуур, суултуураар тус тус тоноглогдсон байх ёстой. Бусад сууцны өрөө тасалгааны тоног төхөөрөмжийн бүтэц бүрэлдэхүүнийг захиалагч хөрөнгө оруулагч байгууллага тогтооно.

Улсын фондын сууцны барилгын нэг өрөө сууцанд ариун цэврийн нэгтгэсэн өрөө төлөвлөхийг зөвшөөрөх бөгөөд бусад сууцны тухайд зураг төслийн даалгавраар шийдвэрлэнэ.

5.12    Үүдний өрөөгүй ариун цэврийн өрөөний хаалгыг нийтлэг болон гал тогооны өрөө рүү шууд онгойхоор төлөвлөхийг хориглоно.

5.13    Унтлагын өрөөгөөр дамжин бусад өрөө рүү орохоор төлөвлөхийг хориглоно. Унтлагын болон нийтлэг өрөөний хаалганы хавтасны өргөн 09 м-ээс багагүй, сууцны өрөөний хаалганы хавтасны өргөн 1 м-ээс багагүй байна.

5.14    Нийтлэг өрөөг аль болохоор цөөн хаалгатай байхаар тооцож, хаалганы нь өргөн, өндрийг  ашиглалтынх нь шаардлагад тохируулан өөрчлөн төлөвлөж болно. Сууцны үүдний өрөөний талбайн хэмжээ тавилга зөөхөд зохицсон байвал зохино.

5.15    Гал тогооны өрөөнд (гал тогоо-хооллох өрөөний зөвхөн гал тогооны өрөөд) байгалийн гэрэл шууд тусдаггүй байж болно. Гэхдээ гэрэл тусдаггүй талбай 6 м2-аас ихгүй байх ёстой.

5.16    Айлын сууцны туслах өрөөний өргөний хамгийн бага цэвэр хэмжээ тухайлбал: Үүдний өрөөнд 1.4 м,  унтлагын өрөө, нийтлэг өрөө рүү орох хонгилд 1 м, гал тогоонд орох хонгилд 1.0 м-ээс багагүй, ариун цэврийн өрөөнд орох хонгил 0.9 м байна. Сууцны доторхи хонгил, үүдний өрөөний шалнаас тааз хүртлэх цэвэр өндөр 2.1 м-ээс багагүй байна. Сууцны доторхи ханын шүүгээний цэвэр өндөр 2.0 м-ээс, гүн нь 0.5 м-ээс багагүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах  орон сууцны барилгын туслах  өрөөний өргөний доод хэмжээ гал тогооны өрөөнд  2.2 м, үүдний өрөөнд 1.6 м, сууцны доторхи хонгилд 1.15 м байна. Ариун цэврийн өрөө, усанд орох онгоц, шүршүүрийн нэгдсэн өрөөний нийт талбайн доод хэмжээ 2.2х2.2 м байх ёстой.  Гэхдээ энэ өрөөг захиалагчтай зохицох замаар 1.6х 2.2 м хүртэл багасгаж төлөвлөхийг зөвшөөрнө.

5.17    Орон сууцны барилга болон түүний доторх сууцны өрөө бүрийн хаалга  онгойх хамгийн доод хэмжээг 5.3 дугаар хүснэгтэд заасны дагуу тогтооно.

5.3 дугаар хүснэгт

Хаалганы ангилал

Онгойх өргөн /м/

Онгойх өндөр /м/

Барилгын гадны хаалга

1.2

2.0

Сууцны хаалга

1.0

2.0

Нийтлэг (зочны) өрөөний хаалга

0.9

2.0

Унтлагын өрөөний хаалга

0.9

2.0

Гал тогооны өрөөний хаалга

0.8

2.0

Ариун цэврийн өрөөний хаалга

0.8

2.0

Тагтны хаалга /нэг хавтастай/

0.7

2.0

Тайлбар: Хаалга онгойх өндөрт хаалганы ялууны өндрийг оруулан тооцоогүй.

5.18        Нийтийн орон сууцны нэг өрөөнд 6 хүртэл хүн амьдрахаар  тооцож нэг хүнд 4 м2-аас багагүй талбай ноогдохоор төлөвлөнө . Өрөөний өргөн  2.2 м-ээс багагүй, энэ өрөөгөөр хүн дамжиж өөр өрөөнд орохгүй байх ёстой. Өрөөний ханын шүүгээг  амьдрагч бүрт  0.5 м2-аас багагүй  талбай ноогдохоор тооцно.

5.19        Нийтийн орон сууцанд амьдрах 12 хүн тутамд (энд гэр бүлээрээ амьдрах өрхийн гишүүдийг оруулан тооцно) нэгдсэн нэг гал тогоо, нэгдсэн нэг ариун цэврийн өрөө байхаар тооцож төлөвлөнө. Дундын эзэмшлийн гал тогооны өрөөний нэг хүнд 0.8 м2-аас багагүй талбай ноогдохоор тооцно. Нийтийн орон сууцны барилга 2-оос доошгүй аврах гарцтай байна.

5.20        Нийтийн орон сууцны дундын эзэмшлийн гал тогооны өрөөний ашигтай талбай 4 м2-аас  багагүй байна.

5.21        Дундын эзэмшлийн гал тогооны өрөөний угаалтуур, хоол бэлтгэх ширээ, хоол хийх төхөөрөмж, сорох шүүгээ болон бусад тоноглолыг технологийн горимын дагуу байрлуулах ёстой.

5.22        Орон сууцны барилгын унтлагын болон нийтлэг өрөөний дуу чимээний хэмжээ өдрийн цагт 50dB-тай тэнцүү эсвэл бага шөнийн цагт 40dB-тай тэнцүү эсвэл бага байна. Хана, шалны бүтээцийн дуу шингээх норматив 40dB-тай тэнцүү эсвэл бага байна. Шалны гадаргууд үүсэх дуу чимээний доргилтын хэмжээ норматив ёсоор 70 dB-тай тэнцүү эсвэл бага байх ёстой. Дуу чимээний зөвшөөрөгдөх тооцоог БНбД 31-08-05-ын дагуу төлөвлөнө.

Айлын сууцны гадна, дотор хашлага бүтээцэд гудамж талаас болон барилгын доторхи далд инженерийн тоног төхөөрөмжөөс ирэх дуу чимээ доргилтын хэмжээг бууруулах тусгаарлалт хийх шаардлагатай.

Тайлбар:

1. Орон сууцны барилгын дуу чимээг хязгаарлах   хамгаалалтыг БНбД 30-01-04   болон бусад холбогдох норм ба дүрмийн дагуу хийнэ.

2.   Нийтийн орон сууц, орон сууцны барилгын дотор орон зайн дуу чимээний зөвшөөрөгдөх норматив 2 dB- аас ихгүй байна.

5.23    Орон сууцны барилгын унтлагын болон нийтлэг өрөөг гудамжны дуу чимээ ихтэй орчноос аль болохоор холдуулж төлөвлөвөл зохино.

5.24    Орон сууцны барилгын цахилгаан шатыг унтлагын өрөөтэй зэрэгцээ байрлуулахыг хориглох ба бусад өрөө тасалгаатай зэрэгцээ төлөвлөх тохиолдолд  дуу чимээ тусгаарлах арга хэмжээ авна.

5.25    Айлын сууцны унтлагын болон нийтлэг өрөө, гал тогооны өрөөний харалдаа дээд давхарт ариун цэврийн өрөө байрлуулан төлөвлөхийг хориглоно. Хоёр түвшинд байрлалтай сууцны гал тогооны өрөөний дээр ариун цэврийн өрөө байрлуулж болно.  

Тайлбар: Төлөвлөлтийн зайлшгүй шаардлагаар эдгээр өрөөний дээр ариун цэврийн өрөө байрлуулах нөхцөлд шаланд нь шингэн бодис нэвтэрдэггүй арга хэмжээ авах ёстой. 

5.26    Сууцны өрөө тасалгаанд нарны тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх нь тохиромжтой бөгөөд БНбД 23-04-07-ын шаардлагыг заавал тооцож энэхүү нормын 4-р хавсралтад заасан ёсоор төлөвлөнө. Үүнд:

-   1, 2 ба 3 өрөөтэй сууцны 1-ээс доошгүй өрөөнд;

-   4 түүнээс дээш өрөөтэй сууцны хоёроос доошгүй өрөөнд;

-   Дотуур байрны унтлагын өрөөний 60-аас доошгүй хувьд;

-   Орон сууцны хорооллын хүүхэд тоглох талбай болон спортын талбайд;

5.27        Орон сууцны барилгын зоорийн давхарт байрлуулж болох БНбД 31-03-03-д заасан өрөөнөөс бусад нэмэлтээр оруулан төлөвлөсөн өрөө болон айлын сууц, гал тогооны өрөө, нийтийн зориулалттай өрөөнд байгалийн гэрэл тусах ёстой.

5.28        Орон сууцны барилгын сууцны өрөө тасалгаа, гал тогооны өрөөнд нарны гэрэл тусах ёстой байгалийн гэрэл нэвтрэх цонхны нүхний талбай гэрэл тусах өрөөний талбай хоорондын харьцаа 1:55-аас ихгүй 1:8-аас багагүй байвал зохино. Харин дээврийн (мансард) давхрын өрөөний тухайд энэ харьцаа 1:10 байхыг зөвшөөрнө.

5.29        Айлын сууцны үүдний өрөө, сууцны гаднах хонгил, доторхи өрөө хоорондын хонгил болон угтвар өрөө, нэгдсэн ариун цэврийн өрөө, жорлон, усанд орох онгоцны өрөө, өлгүүр, агуулах, угаалгын өрөө болон антресолийн дор байрлах өрөөнд тусах байгалийн гэрэл нормчлогдохгүй.

5.30        Сууцны өрөө тасалгаанд тусах байгалийн ба зохиомол гэрэлтүүлгийн нормативыг БНбД 23-02-08-ын дагуу тогтооно. Орон сууцны орцны хэсгийн хэвтээ гадаргууд тусах гэрэлтүүлгийн норматив 6 лк, 2 м хүртэлх босоо гадаргууд тусах норматив 10 лк байх ёстой. Айлын сууцны гал тогооны өрөөг сууцны орох хаалгатай шууд харьцахаар төлөвлөх нь ашиглалтад тохиромжтой.

5.31        Орон сууцны барилгын сууцны өрөөний агааржуулалтыг ердийн салхивчаар хангахаар тооцно. Уур амьсгалын IV бүсийн тухайд сууцны өрөөний агааржуулалтыг нэвт буюу өнцөглүүлж хангах эсвэл босоо сувгийн системээр хангана. Уур амьсгалын III ба IV бүсэд блоклон  барих орон сууцны нэг зүгрүү чиглэсэн цонхтой 1 ба 2 өрөөтэй айлын сууцны өрөөний агааржуулалтыг шатны хонгилоор нь эсвэл аль нэг  өрөөгөөр нь  дамжуулан хангахаар тооцож төлөвлөнө. Гэхдээ агааржуулалтын ийм системтэй айлын сууц тухайн давхарт хоёроос илүүгүй байх ёстой. Хонгилын системийн зохион байгуулалттай  орон сууцны барилгын нэгээс хоёр өрөөтэй айлын сууцны агааржуулалтыг хонгилоосоо эсвэл өнцөглүүлж хангахаар тооцно. Ийм нөхцөлд үндсэн хонгилын урт 24 м-ээс ихгүй байна. Төлөвлөлтөд тавигдах энэхүү шаардлагыг БНбД 23-04-07-д заасан ёсоор тооцно.  

Тайлбар:

1.  Унтлагын болон нийтлэг өрөөний агааржуулах цонхны нүхний онгойх талбайн хэмжээ өрөөний шалны нийт талбай 1/20-ээс багагүй хэмжээнд байна.

2.    Гал тогооны өрөөний цонхны  нүхний онгойх талбайн хэмжээ тухайн өрөөний шалны талбай 1/10-тэй тэнцүү буюу 0.60 м2-аас доошгүй хэмжээтэй байна.

3. Нийтлэг өрөө, гал тогооны өрөөний агааржуулах цонхны нүхний онгойх талбайн хэмжээ тухайн өрөөний шалны нийт талбайн 1:8-аас багагүй байна. Мансардын давхрын цонхны агааржуулах нүхний  талбайн хэмжээ шалны нийт талбайн хэмжээний 1:20-той тэнцүү байж болно.

5.32      Нийтийн орон сууцанд байх олон нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгааны нэг хүнд ноогдох талбайн доод хэмжээг 5.4 дүгээр хүснэгтэд зааснаар тооцож төлөвлөнө. 

5. 4 дүгээр хүснэгт

Нийтийн орон сууцны төрөл

Амьдрах хүний тоо

50

100

200

500

1000

1500

Ганц бие болон түр хугацаагаар амьдрах иргэдийн сууц

2.6

2.1

1.9

1.7

1.5

1.3

Гэр бүлээрээ амьдрах сууц

1.5

1.4

1.2

1.1

1.0

1.0

Өндөр настангууд амьдрах  сууц

2.2

1.9

1.3

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах сууц

2.5

2.0

1.4

Тайлбар:

1. Нийтийн орон сууцны олон нийтийн ажлын болон нийгмийн үйлдвэрлэл үйлчилгээний ажлын зориулалттай өрөө тасалгааны талбайн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүнийг зургийн даалгаварт зааснаар тогтооно. 

2.   Нийтийн орон сууцны барилгын нэг оршин  суугчид 3 м2 хүртэл талбай ноогдохоор тооцож аж ахуйн эд хогшил, хүнсний ногоо болон хатуу түлш агуулах өрөө төлөвлөхийг зөвшөөрнө. Ийм төлөвлөлтөд агуулах байрлах давхраас гадагш гарах гарц орон сууцны гол орцоос тусдаа байна.

3.   Газрын түвшнээс 2/3 нь дээш гарсан хаяавчийн давхарт айлын сууц байрлуулахыг зөвшөөрнө. Гэхдээ айлын сууцны агааржуулалт болон нарны тусгалыг хангах, мөн уур тусгаарлалтын, ус хангамжийн болон гадны халдлагаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай.

5.33         Орон сууцанд байх бие даасан сауна дараах шаардлагыг хангах ёстой. Үүнд:

-  Уурын эзлэхүүн 24 шоо метрээс багагүй байх;

-  Халах температур нь +130°С хүрэхээр автоматаар салгагддаг үйлдвэрийн аргаар хийгдсэн тусгай зориулалтын халаах зуухтай, зуух нь тасралтгүй 8 цаг ажиллах боломжтой цаг тутамд халаалтаа тохируулах давтамжтай ажилладаг ажиллагаатай байх; 

-  Зуух нь сауны хананаас 0.2 м-ээс багагүй зайд байрлах;

-  Зуухан дээр шатдаггүй материалаар хийсэн дулаан тусгаарлагч хаалт байх; Агаар сэлгэх сувгийн төхөөрөмж нь БНбД 41-02-02, СНиП 41-01-01-д нийцсэн  тэр нь гал барих, хаах хавхлагатай байх; 

6.  БҮТЭЭЦИЙН ДААЦЫН ЧАДВАР БА ХЭВ Г

2015-09-15
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC