ЦӨӨН ДАВХАР СУУЦ БАРИХ ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТ – ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БАРИЛГАЖУУЛАЛТ

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

ЦӨӨН ДАВХАР СУУЦ БАРИХ ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТ – ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БАРИЛГАЖУУЛАЛТ  

Нэг. Ашиглах хүрээ

1.1.      Энэхүү дүрмээр, тухайн хот, суурин газрыг хөгжүүлэх батлагдсан ерөнхий төлөвлөгөө ба холбогдох хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, дүрмийн дагуу хот, хөдөөгийн болон бусад суурин газрын төлөвлөлтийн бие даасан бүтцэд орсон цөөн давхар сууцаар барилгажуулах нутаг дэвсгэрийн барилгажилтад тавигдах шаардлагыг тогтооно.

Хоёр. Нэр томьёо ба тодорхойлолт

2.1.           Энэхүү баримт бичигт хавсралт 1-д заасан нэр томьёог ашиглав.

Гурав. Цөөн давхар сууцаар барилгажуулах газрын төлөвлөлт ба барилгажилт

3.1.      Ерөнхий зүйл

3.1.1.     Цөөн давхар сууц (цаашид ЦДС гэх)-ыг барих газрын хот байгуулалтын үзүүлэлт (овор хэмжээ, давхрын тоо, эдэлбэр газрын хэмжээ г.м.)-ээр хот, суурингийн төлөвлөлт ба үүрэг зориулалтын бүтцийн аль хэсэгт байршуулахыг тогтоох бөгөөд түүний төрлийг Монгол Улсын "Хот байгуулалтын тухай хууль"-ийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохицуулах онцгой шаардлагын хүрээнд тодорхойлох ёстой.

3.1.2.     Хүн ам ихтэй, том хотод цөөн давхар сууц (ЦДС)-ны барилгажилтыг нэг дор хэт төвлөрүүлэхээс зайлсхийвэл зохино.

3.1.3.     Том хотод орон сууцны хороолол шинээр барих зураг төсөл боловсруулахдаа түүний барилгажилтын бүтцийн тодорхой хэсгийг ЦДС-ны барилгажилт эзлэхээр төлөвлөвөл зохино.

3.1.4.     Цөөн давхар сууцны барилгажилтыг төлөвлөхдөө тухайн сууцны үүрэг зориулалт болон ашиглалтын онцлогтой уялдуулна. Үүнд :

а) зөвхөн орон сууцны зориулалтаар стандартын дагуу барилгажуулах хэсэг;

б) сууц-амралтын зориулалтаар ашиглах хэсэг (нэг функцтэй);

в) Сууц, түүний дэргэд аж ахуй эрхлэх олон функц бүхий загваруудтай байхаар төлөвлөж болно.

Цөөн давхар сууцны томоохон цогцолбор төлөвлөхөд эдгээр загваруудыг нэг дор байршуулахдаа энэхүү дүрмийн хавсралт 4-д заасны дагуу төлөвлөхийг зөвшөөрнө.

3.1.5.     Цөөн давхар сууцны барилгажилтын төслийн шийдэл гаргахдаа түүний архитектур-зохиомжийг нэг хэв загварт оруулахгүйн тулд барилгажилтын олон төрлийг ашиглавал зохино. Үүнд, энэхүү дүрмийн зөвлөмжийн хавсралт 5-д заасан барилгажилтын төрлүүдийг тухайн нөхцөлд тохируулан ашиглаж болно.

3.1.6.     ЦДС-ны бие даасан бичил хороолол/хотхон/ (зөвлөмжийн хавсралт 6-д заасан)-ыг төлөвлөхөд түүний үйлчилгээний барилга байгууламжийн радиусыг 750 м-ээс, оршин суугчдын тоог 4.0 мянгаас хэтрүүлж болохгүй.

3.1.7.     ЦДС-ны томоохон хорооллыг бие даасан хотхон-дагуул хотын хэлбэрээр төлөвлөх ёстой.

3.1.8.     Цөөн давхар сууц зонхилсон дагуул хотыг шинээр барьж байгуулахдаа нийтийн тээврийн шуурхай унаагаар эх хоттой холбогдсон замын дагууд буюу ийм зам байхгүй тохиолдолд түүнийг барьж байгуулж болохуйц газрыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл санаатай уялдуулан сонгосны үндсэн дээр, түүний үе шатны зураг төслийг боловсруулбал зохино.

3.1.9.     Цөөн давхар сууцны барилгажилтын нарийвчилсан төлөвлөлтийн шийдэл гаргахдаа байгалийн хүчин зүйлсийн гол үзүүлэлт болох тухайн газрын онцлогт тулгуурлах ёстой. Иймд газрыг доорхи байдлаар ангилан үзвэл зохино. Үүнд:

-                      барилгажилтад нэн тохиромжтой газар;

-                      инженерийн бэлтгэл ажил шаардлагатай газар;

-                      барилгажилтад тохиромжгүй газар.

3.1.10.     Олон давхар барилга барихад рельефийн хувьд төвөгтэй энгэр, налуу, дов толгод ихтэй болон мөн хуучин ил уурхай байсан газрыг ашигласан зэрэг хөрсний даац султай, хот байгуулалтын ашиглалтын хувьд төвөгшилтэй хотын төвийн хэсэгт орших газрыг инженерийн зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр ЦДС-ны барилгажилтад ашиглана.

3.1.11.     Цөөн давхар сууцаар барилгажуулах газрыг энэхүү дүрмийн хүснэгт 1-ийн дагуу ангилбал зохино.

3.1.12.     Цөөн давхар сууц барих газрыг сонгох, түүний төлөвлөлт, зохион байгуулалтын шийдлийг гаргахдаа доорх шаардлагуудыг хангасан байвал зохино. Yүнд:

-                байгаль орчныг хамгаалах;

-                үер усны хамгаалалт;

-                барилгажих талбайг гудамж, замын чимээ шуугиан, автомашинаас ялгарах хорт хий, цахилгаан болон цахилгаан-соронзон туяаны цацралт, хөрснөөс ялгарах радон хий зэргээс хамгаалах.

3.1.13.     Аж ахуйн болон бусад үйл ажиллагааны улмаас гарч болох хорт нөлөөллөөс орчныг эрүүлжүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн цогцолбор арга хэмжээг авахдаа Дээрх үйл ажиллагааг зохицуулахад мөрдөж буй хууль, тогтоомж, норматив баримт бичгийн дагуу гүйцэтгэх ёстой.

3.1.14.     Цөөн давхар сууц барих талбайд болон сууцны өрөөний цонхоор хавар, зун, намрын улирлын нэг өдөрт тусах нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр уур амьсгалын I,II бүсэд 3 цаг, уур амьсгалын III, IY бүсэд 2,5 цаг байхаар тооцож төлөвлөнө.

Хот байгуулалтын төвөгтэй нөхцөлтэй цөөн давхар буюу холимог барилгажилттай талбайд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацааг 2,5 цаг хүртэл багасгахыг зөвшөөрнө.

Эрх бүхий мэргэжлийн байгууллагын боловсруулсан ажлын зураг төслийн ба барилгажилтын төслийн үе шатны тооцоог үндэслэн нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааны шаардагдах нормативыг тогтооно.

3.1.15.     Цөөн давхар сууцны барилгажилтын талбайгаас ахуйн хог хаягдлыг зайлуулахдаа ахуйн хогийг чингэлэгт (контейнер) хуримтлуулж, ачих замаар шийдвэрлэнэ. Тэдгээрийн байршлыг сууцны эдэлбэр газар, хүүхдийн байгууллага, цэцэрлэгжүүлсэн талбай зэргийн хил хязгаараас 50 м-ээс багагүй, гэхдээ 100 м-ээс холгүй зайд салхины чиглэлийг харгалзан тогтооно.

3.1.16.     Гал унтраах гидрантыг цөөн давхар сууцны барилгажилтын талбайд төлөвлөвөл зохино. Гудамжны цагираг болон хуваарилалтын шугам сүлжээнээс авах гал унтраах усны зарцуулалтыг СНиП СНиП 2.04.02-84*-ын хүснэгт 5, 6-ын дагуу тооцно.

3.1.17.     Галын гидрант ашиглан гал унтраах шийдэл нь ашиггүй буюу боломжгүй нөхцөлд СНиП 2.04.02-84*-ын 2.11 дүгээр зүйлийн тайлбар 1-ийн дагуу гал унтраах нөөц усны сав /резервуар/ буюу усан санг ашиглах боломжийг зураг төсөлд тусгахыг зөвшөөрнө.

3.1.18.     Барилга(түүнчлэн, эдэлбэр газрын хязгаар) хоорондын гал тусгаарлах хамгаалалтын хамгийн бага зайг БНбД 30.01.04-ийн 4 дүгээр хавсралтын хүснэгт 1-ийн дагуу төлөвлөнө.

3.2.           Гудамж, замын сүлжээ

3.2.1.     Цөөн давхар сууцны барилгажилтын дундах гудамж, замын сүлжээг тухайн хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан гудамж, замын бүтэцтэй уялдуулан төлөвлөнө.

3.2.2.     Цөөн давхар сууцны барилгажилтын талбайн гудамж, замын сүлжээг төлөвлөх, зохион байгуулахад дараах зүйлүүдийг зайлшгүй харгалзвал зохино. Yүнд:

-                     тухайн хот, суурингийн төлөвлөлтийн бүтцэд гудамж, замын сүлжээ байрших газар;

-                     энэхүү дүрмийн хүснэгт 1-д заасан барилгажуулах нутаг дэвсгэрийн төрөл, ангилал;

-                     орон сууцны барилгын төрөл;

-                     Барилгажуулах нутаг дэвсгэрийн хэмжээ ба хэлбэр.

3.2.3.     Цөөн давхар сууцны барилгажилтын төлөвлөлтийн шийдлээр, бүх барилга, байгууламж болон эдэлбэр газартай сууцны барилгад тээврийн хэрэгсэл хүрч очих, буцах замаар хангах ёстой.

3.2.4.     Орон сууцны гудамжны замын хөдөлгөөний зурвас/эгнээ/-ын тоог дараах байдлаар тооцвол зохино. Yүнд:

-                     Орон сууцны гудамжинд -2 зурвас/эгнээ/-аас цөөнгүй

-                     Орон сууцны барилгын гарцад-1 зурвас/эгнээ/-тай.

Нэг зурвас/эгнээ/-ын өргөнийг 3.5 м-ээр тооцно.

3.2.5.     Автомашины зам дээр тээврийн хэрэгсэл зөрөх 15 м-ээс доошгүй урт, 7м-ээс багагүй өргөн (зорчих хэсгийн өргөний хамт) талбайг төлөвлөх хэрэгтэй. Замын уулзвар ба зөрлөгийн талбай, мөн зөрлөгийн талбайнуудын хоорондын зай 200 м-ээс ихгүй байна.

Харин мухардмал замын хамгийн их урт нь 150 м-ээс илүүгүй байх ба төгсгөлдөө 12х12 м-ээс багагүй хэмжээтэй эргэлтийн талбайтай төлөвлөнө. Уг талбайг автомашины зогсоолд ашиглахыг зөвшөөрөхгүй.

3.2.6.     Цөөн давхар сууцны барилгажилтын талбайд байх суудлын автомашин болон бусад тээврийн хэрэгслийн зогсоол, гаражийн хангамжийг тухайн нутаг дэвсгэр дээр амьдрах айл өрхийн тээврийн хэрэгслийг бүрэн (100%) хамруулахаар тооцвол зохино.

3.2.7.     Эдэлбэр газартай сууцны барилгажилт (1-2 айлын ба олон айлын блокчилсон)-ын талбай дахь автомашины зогсоолыг тухайн газрын хязгаар дотор байрлуулбал зохино.

3.2.8.     Төрөл бүрийн төлөвлөлтийн бүтэцтэй олон айлын сууцны барилгад үйлчлэх автомашины зогсоол, гаражийг нийтийн зориулалттай талбай дээр байрлуулах ба БНбД 30.01.04-ийн хүснэгт 1-ийн дагуу төлөвлөнө.

Цөөн давхар сууцны барилгажилтын нутаг дэвсгэрийн ангилал

Хүснэгт 1

 

 

Нутаг дэвсгэрийн төрөл

 

Хот байгуулалтын эзэмшил газрын түвшин

Орон сууцны барилгын төрөл (давхаржилт

1-3)

Сууцны эдэлбэр газрын талбай м2 (багагүй)*

 

Эдэлбэр газрын зориулалт

хэв маягийн шинжүүд (сууцнаас гадна)

 

 

Нийгмийн дэд бүтэц

Барилга-жаагүй

чөлөөт нутаг дэвсгэр

Барилгаж-сан

нутаг дэвсгэр

А. Их хот, том хотын бүтцэд багтах орон сууцны бүлэглэл

Нөөц болон барилгажаагүй чөлөөтэй нутаг дэвсгэр

1. 1-2 айлын

сууцны барилга

2. Олон айлын блокчилсон сууц

 

450*****

 

 

250

Жимс,

Цэцэрлэгжүүлэх, хүүхэд тоглох, амрах

Тухайн хотын зэргэлдээ байгаа нутаг дэвсгэр дээр дутаж буй ахуйн үйлчилгээг нөхөх замаар өдөр тутмын хэрэгцээний ахуйн үйлчилгээний объектыг сонгон төлөвлөнө.

 

Б. Том, дунд, бага хот , хөдөөгийн суурин газар дахь орон сууцны бүлэглэл

Нөөц болон барилгажаа-

гүй чөлөөтэй нутаг дэвсгэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Барилгажсан

нутаг дэвсгэр****

 

1. Амины сууц, түүнчлэн үйлдвэр- үйлчилгээ явуулах газартай барилга

 

2. 1-2 айлын сууцны барилга

 

 

 

3. Олон айлын блокчилсон сууцны барилга

1000

 

 

 

 

 

 

 

600

 

 

 

 

 

400

800

 

 

 

 

 

 

 

500

 

 

 

 

 

350

Эрчимт туслах мал аж ахуй*, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, жимс, ногооны аж ахуй, хүүхэд тоглох, амрах

 

Хязгаарлагдмал туслах аж ахуй***, жимс, ногооны аж ахуй, хүүхэд тоглох, амрах

 

Жимс, цэцэрлэг-жүүлэх, хүүхэд тоглох, амрах

Хөдөө орон нутагт- тухайн орон сууцны бүлэглэлд үйлчлэх улирлын буюу нүүдлийн чанартай ахуйн үйлчилгээ; нүүдлийн болон байнгын чанартай өдөр тутмын ахуйн үйлчилгээ; олон зориулалттай болон бичил төвийн ахуйн үйлчилгээ.

Хотод- хотын чанартай ахуйн үйлчилгээний цогцолбор объект, бие дааж байрлах болон залгаж барьсан, өргөтгөсөн үйлчилгээний объект.

В. Хотын нөлөөний бүс дэх орон сууцны бүлэглэл

(хот орчмын суурин газар)

Дээрхтэй адил

1. 1-2 айлын сууцны барилга

 

 

 

2. Олон айлын блокчилсон сууцны барилга

 

600

 

 

 

 

 

 

400

500

 

 

 

 

 

 

350

Хязгаарлагдмал туслах аж ахуй***, жимс, ногооны аж ахуй, хүүхэд тоглох, амрах

 

 

Жимс, цэцэрлэг-

жүүлэх, хүүхэд тоглох, амрах

 

Улирлын чанартай үйлчлэх хүрээг өргөтгөх бололцоо бүхий бие даасан өдөр тутмын ахуй үйлчилгээний цогцолбор; бага хүчин чадалтай болон бичил төвийн ахуй үйлчилгээ

               

 

 

Тайлбар: * Цөөн давхар сууцны барилгажилтын нутаг дэвсгэрийн айлын сууцны эдэлбэр газрын хэмжээг Монгол Улсын төрийн захиргааны байгууллагаас тогтооно.

** Эрчимт туслах мал аж ахуй – бог, бод малын ба шувууны аж ахуй.

*** Хязгаарлагдмал туслах мал аж ахуй – бог малын болон шувууны аж ахуй.

**** Барилгажсан нутаг дэвсгэр дээр эхний ээлжид орон сууц, олон нийтийн барилгын фондын шинэчлэл өөрчлөлт (реконструкци)-ийн ажлыг гүйцэтгэвэл зохино.

***** Нийслэл хотын хувьд архитектур-төлөвлөлтийн даалгавраар тогтооно.

 

3.3.           Инженерийн шугам сүлжээ ба байгууламж

 

3.3.1.     Тухайн газрын инженерийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцагч байгууллагаас олгосон техникийн нөхцөлийн дагуу инженерийн төлөвлөлтийн шийдлийн сонголтыг хийх ёстой.

3.3.2.     Дулаан,хий, цэвэр, бохир усны шугам сүлжээг гудамж, замын зорчих хэсгийн гадна талд, замын дагуу байрлуулна. Тэдгээрийг сууцны эдэлбэр газраар дамжин өнгөрөхөөр байршуулах тохиолдолд тухайн газар эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу гүйцэтгэнэ. Харин цөөн давхар сууцны барилгажилтын талбайд өндөр даралттай байгалийн хий дамжуулах шугам сүлжээг байрлуулахыг хориглоно.

3.3.3.     Цөөн давхар сууцны барилгажилтын дулаан-хийн хангамжийг төвлөрсөн бус хангамжтай үед бие даасан эх үүсвэр/халаалтын зуух/-ээс, харин төвлөрсөн хангамжтай үед гол шугам сүлжээ буюу шинээр төлөвлөх уурын зуухнаас хангах шийдлийн аль тохирохыг сонгон БНбД 42.01.04, СНиП II-35-76, СНиП 2.04.07.86*-ийн дагуу төлөвлөнө. Орон сууцны барилгажилтаас уурын зуух хүртэлх зай хэмжээг дээрх норм дүрмийн дагуу тооцно.

3.3.4.     Цөөн давхар сууцны барилгажилтын усан хангамжийг, олон айлын сууцанд СНиП 2.04.02-84*-ийн шаардлагын дагуу төвлөрсөн системээс ба 1-2 айлын сууцанд бие даасан гүний болон жижиг яндант худаг, каптаж, булагаас хангахаар төлөвлөлтөд тусгана.

3.3.5.     1-2 айлын сууцны усны шугамын холболтыг ариутгах татуургын бие даасан буюу ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон тохиолдолд зөвшөөрнө.

3.3.6.     1-2 айлын сууцанд 3м3/хоног-оос илүүгүй урсацтай бие даасан цэвэрлэх байгууламж төлөвлөхийг зөвшөөрнө.

3.3.7.     Сууцны эдэлбэр газрыг услах усны хоногийн зарцуулалтыг 10л/м2-аар тооцно. Үүний зэрэгцээгээр холболтын цэг дээр усны тоолуур угсарвал зохино.

3.3.8.     Цөөн давхар сууцны барилгажилтын цахилгаан хангамжийг БД 43-101-03 болон холбогдох норм дүрмийн дагуу төлөвлөнө.

3.3.9.     Цөөн давхар сууцны барилгажилтын цахилгаан хангамжид зориулсан цахилгааны дэд өртөө/ТП/-ний трансформаторын хүчин чадлыг тооцооны үндсэн дээр тогтооно.

3.3.10.     0.4 КВ-ын сүлжээг салбарласан буюу битүү цагирган системийн цахилгааны эрчим хүчний эх үүсвэртэй, хуваарилах байгууламжаас агаарын буюу кабель шугамаар гүйцэтгэнэ.

3.3.11.0.4 КВ-ын агаарын буюу кабель шугамыг сууцны эдэлбэр газрын захад, агаарын шугамын тулгуурт засвар-үйлчилгээний автотээврийн хэрэгсэл хүрч очих боломжтой ба кабель шугамыг саадгүй ухаж тавих бололцоотой газарт байрлуулна. Шаардлагатай тасралтыг БД 43-101-03-ийн дагуу гүйцэтгэнэ.

3.3.12.0.4 КВ-ын шугамаас барилга руу орох салаа шугамыг доорх байдлаар гүйцэтгэнэ. Yүнд:

-                агаарын шугамаас, тусгаарлагчтай ба өөрийн даацтай утсаар, тросстой буюу газар доорхи кабелиар;

-                кабель шугамаас, сууцны эдэлбэр газрын хязгаарын гадна байрлуулсан салаалах хайрцгаас салаа кабелиар.

3.3.13.     Оруулгын хуваарилах самбарыг олон айлын сууцны барилгын дотор талд БД 43-101-03-ийн 6 дугаар бүлгийн шаардлагын дагуу байрлуулах ёстой. Эрчим хүч нийлүүлэх байгууллагын зөвшөөрлөөр сууцны эдэлбэр газар дээр цаг уурын болон эвдрэлээс хамгаалагдсан оруулгын хуваарилах самбар угсрахыг зөвшөөрнө.

Оруулгын самбарыг барилгын дотор буюу ханын гадна талд угсрахдаа оруулгаас 2.5 м-ийн өндөрт лацадсан хайрцагт таслуурын аппаратыг байрлуулна. Түүнийг ашиглах зөвшөөрөл зөвхөн эрчим хүч нийлүүлэх байгууллагад байх ёстой.

3.3.14.     Цөөн давхар сууцны барилгажилтын талбайд телефоны холбоос, гурван програмт радиогийн болон телевизийн нэвтрүүлэг дамжуулах шугам, хамгаалалтын болон галын дохиоллын төвлөрсөн систем, диспетчерийн хяналтын автомат систем зэргийг төлөвлөнө.

3.4.           Нутаг дэвсгэрийн инженерийн бэлтгэл ажил ба хамгаалалт

3.4.1.     Инженерийн бэлтгэл ба нутаг дэвсгэрийг хамгаалах арга хэмжээг байгалийн нөхцөлтэй холбох болон хот, суурингийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах ёстой. Түүнчлэн төлөвлөлтийн, хийц бүтээцийн, барилгажилтын инженер-техникийн шийдлийн сонголттой тохируулна.

3.4.2.     Цөөн давхар сууцны барилгажилтаас байгалийн нөхцөл байдалд үзүүлэх техногенийн нөлөөллийг арилгах буюу багасгах зорилгоор дараах  урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Yүнд:

-                     байгалийн рельефийн унаган байдлыг дээд зэргээр хамгаалах, гадаргуугийн ус зайлуулах систем бий болгох;

-                     газар доорх шугам сүлжээний нягтралыг бага байлгах, талбайд жигд тархаан байрлуулах.

3.4.3.     Геологийн процесс (хөрсний гулсалт, нуралт, хөндийрөл, шар усны ба уруйн үер, цасны гулсалт г.м.)идэвхтэй явагддаг бүсэд хамаарах газрыг цөөн давхар сууцны барилгажилтад ашиглаж үл болно.

Дөрөв. Сууцны цогцолбор

4.1.           Ерөнхий зүйл

4.1.1.     Цөөн давхар сууцны барилгажилт нь гурав хүртэл давхартай барилгаас бүрдэнэ.

4.1.2.     Цөөн давхар сууцны барилгажилт нь ихэвчлэн эдэлбэр газартай нэг айлын ба блокчилсон сууцны барилгаас бүрдэнэ. 4 хүртэл давхартай секцийн болон бусад төрлийн орон сууцны барилгын хот байгуулалтын зохицуулалтыг БНбД 30.01.04-ийн дагуу хэрэгжүүлэхийг зөвшөөрнө.

4.2.           Сууцны барилгын хэв шинж

4.2.1.    Амины сууцны барилгажуулалтын барилгын үндсэн төрөл нь нэг айлын сууц байна. Нэг айлын сууцнаас гадна айлын сууц тус бүрдээ эдэлбэр газартай блокчилсон сууцны барилга/хоёр айлын сууцыг оролцуулан/ хэрэглэгдэнэ.

4.2.2.    Хотын орон сууцны барилгажилтын үндсэн төрөлд эдэлбэр газартай буюу орон сууцны урд хэсэгтээ двор /дворик/-той олон айлын блокчилсон, секцийн төлөвлөлттэй барилгуудыг оруулна.

4.2.3.    Айлын сууцны хэв шинж, өрөө тасалгааны тоо, сууцны нийт талбайн хэмжээг БНбД 31-01-01 болон энэхүү дүрмийн хавсралт 2-д заасан норматив үзүүлэлтүүдийг үндэслэн төлөвлөж болно.

4.2.4.    Хот, түүний дагуул хот, суурин газарт оршин сууж байгаа болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй өрхөд зориулж ажлын байр бүхий сууц (эмчийн сууц, гар урлаачийн сууц, өдөр тутмын барааны дэлгүүр-сууц, фермерийн сууц г.м.)-ыг төлөвлөвөл зохино.

Засвар болон дарханы чиглэлээр хувиараа эрхлэх аж ахуй бүхий сууцны төлөвлөлтийг эрүүл ахуй, орчны/экологи/ хамгаалал, галын аюулаас хамгаалах, ариун цэврийн зэрэг зохих шаардлагад бүрэн нийцүүлж, улсын хяналтын холбогдох байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэхийг зөвшөөрнө.

4.2.5.    Хүн амын сууцны хэрэгцээг зөвхөн шинэ барилга байгууламжаар хангах замаар шийдэх бус, одоо байгаа үнэ цэнэтэй, цөөн давхар барилгуудыг шинэчлэх, сэргээн засварлах (реконструкци) замаар хослуулан хангавал зохино.

4.3.           Эдэлбэр газрын төлөвлөлт ба барилгажилт

4.3.1.     1-2 айлын ба олон айлын блокчилсон сууцны барилгын эдэлбэр газрын хэмжээг сууцны төрөл ба тухайн газрын онцлогийг харгалзан дэвсгэр газрын барилгажилтын нормын дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас тогтооно.

Дээрх сууцнуудын барилгын эдэлбэр газрын хэмжээ, талбай ба ашиглалтын журмыг "Хот байгуулалтын тухай" Монгол Улсын хууль болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгүүдээр тодорхойлно. Өөр өөр төрлийн сууцны барилгын эдэлбэр газрын талбайн доод хэмжээг энэхүү дүрмийн хүснэгт 1-д зааснаар тооцно.

4.3.2.     Амины болон хэд хэдэн айлын сууцны барилгыг гудамжны улаан шугамаас 5м–ээс багагүй, нэвтрэх замын улаан шугамаас 3 м-ээс багагүй зайд төлөвлөвөл зохино. Аж ахуйн зориулалттай барилгаас гудамж, замын улаан шугам хүртэлх зайг 5 м-ээс багагүйгээр төлөвлөнө.

4.3.3.     Мал аж ахуй эрхлэх зөвшөөрөл бүхий хот, түүний дагуул хот болон суурин газарт барих цөөн давхар сууцны барилгажилтын нутаг дэвсгэрт мал, шувууны байр, өвс тэжээлийн саравч, аж ахуйн бусад барилга, халуун усанд орох байр, түүнчлэн аж ахуйн зориулалттай орц ба мал нэвтрэх зам зэргийг төлөвлөхийг зөвшөөрнө.

Аж ахуйн зориулалттай байрны бүрдэл ба талбайг тухайн орон нутгийн онцлог, зураг төслийн даалгаврын дагуу тогтооно.

4.3.4.     Төлөвлөж буй барилгаас хажуу айлын эдэлбэр газрын хил хязгаар хүртэлх зай нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын дагуу доор зааснаас багагүй байна. Yүнд:

-                     амины сууц, 1-2 айлын сууц ба блокчилсон сууцны барилгаас - 3м (энэхүү дүрмийн 3.1.13-ын заалтын шаардлагыг харгалзан үзнэ.)

-                     мал, шувууны байрнаас-4м

-                     ахуйн бусад барилгаас (халуун усанд орох байр, гараж г.м)-1м

-                     өндөр ургасан модны ишнээс -4м

-                     дунд зэргийн өндөртэй модны ишнээс-2м

-                     бут сөөгнөөс-1м

4.3.5.     Мал, шувууны байрыг зөвхөн бие даасан 1-2 айлын сууцны барилгатай залгаж барих бөгөөд сууцны зориулалттай өрөө, тасалгааг гурваас цөөнгүй тооны туслах үйл ажиллагааны зориулалттай өрөө тасалгаагаар уг байраас тусгаарласан нөхцөлд зөвшөөрнө. Мал, шувууны байрны гадна орц нь сууцны гол орцоос 7м-ээс багагүй зайд байрлах ёстой.

4.3.6.     Бие даасан, 1-2 айлын, блокчилсон сууцны барилгын зоорь, хагас зоорь, нэгдүгээр давхарт автомашины гаражийг төлөвлөхдөө автомашины засвар, үйлчилгээний барилга төлөвлөх норм нормативыг заавал баримтлах шаардлагагүй.

4.3.7.     Хот орчмын бүсийн цөөн давхар сууцны барилгажилтын талбайд болон хөдөөгийн суурин газарт, олон айлын сууцны барилгын оршин суугчид мал, шувууны аж ахуй эрхлэх зориулалт бүхий аж ахуйн барилгыг хүн оршин суух хил хязгаарын гадна төлөвлөж өгч болно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэгдсэн агуулахыг олон айлын сууцны барилгад залгаж буюу тусдаа байрлахаар төлөвлөхийг зөвшөөрнө. Агуулахын талбайг зургийн даалгавраар тодорхойлно.

4.3.8.     Бие даасан ба 1-2 айлын сууцны барилгажилтын талбай дахь сууцны өрөө, тасалгааны цонхноос зэргэлдээ эдэлбэр газарт байрлах хөрш айлын сууцны барилгын хана ба туслах аж ахуйн барилга(саравч, пин, гараж г.м ) хүртэлх зай 6 м-ээс багагүй байх ёстой.

Тав. Yйлчилгээний байгууллага

5.1.           Ерөнхий зүйл

5.1.1.     Хот, хот орчмын ба хөдөөгийн суурин газрын цөөн давхар сууцны барилгажилтын нутаг дэвсгэрт үйлчилгээний байгууллагыг тухайн суурин газрын төрөл, үйлчлэх хүн амын тоо, хотын ерөнхий байдал, түүнчлэн ойр байршилтай үйлчилгээний бусад барилга байгууламж ба зам тээврийн харилцааны зохион байгуулалт, гудамж, зам, явган хүний хөдөлгөөний сүлжээтэй уялдах онцлогийг тооцон байршуулах хэрэгтэй.

Олон нийтийн үйлчилгээний барилга нь БД 31-101-04-ийн шаардлагыг хангасан байвал зохино.

5.2.           Цөөн давхар сууцны барилгажилтын нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээг зохион байгуулах

5.2.1.     Цөөн давхар сууцны барилгажилт нь их хот, том хотын бүтцэд бие даасан цогцолбор хэлбэрээр, том, дунд, бага хот, бие даасан жижиг хот, сумын төв зэрэг түүнтэй адилтгах суурин газрын сууцны цогцолборын дунд бүлэг барилгын хэлбэрийг тус тус үүсгэн байрлаж болох тул, үүнээс хамааралтайгаар хүн амын үйлчилгээний газрын зохион байгуулалтын ялгааг тодорхойлно.

Хот, түүний дагуул хот, суурин газарт цөөн давхар сууцны барилгажилтын нутаг дэвсгэрт өдөр тутмын үйлчилгээний байгууллагын дараах объектуудыг төлөвлөнө. Үүнд: сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, биеийн тамир-амралтын цогцолбор, амбулатори-поликлиникийн барилга байгууламж, эмийн сан, худалдаа-ахуйн үйлчилгээний зориулалттай барилга, холбооны салбар, хадгаламжийн касс, нийгмийн хэв журам зөрчихөөс хамгаалах салбар, засаг захиргааны төв, мөн төрөл бүрийн зориулалттай талбай биеийн тамир, амралт, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байна. Гэхдээ хотын захын бүсэд суурин объектуудыг улирлын чанартайгаар өргөтгөх шаардлагыг харгалзсан байх ёстой.

Орон нутгийн суурин газарт нэн тэргүүний шаардлагатай үйлчилгээний байгууллага, албан газрын салбарыг 50 оршин суугчтай газраас эхлэн суурин нэг бүрт төлөвлөх ба хэд хэдэн суурингийн дунд харьцангуй өндөр хэмжээний үйлчилгээ үзүүлэх боломж бүхий объектуудыг нутгийн өөрөө удирдах төв байгууллага байрласан газарт төлөвлөвөл зохино. Мөн улирлын буюу зөөврийн чанартай үйлчилгээний хэрэгсэл, байгууламжийг үүнд ашиглах хэрэгтэй.

5.2.2.     Үйлчилгээний байгууллага ба үйлдвэрийн барилгын хүчин чадал, багтаамж, тэдгээрийн байршлыг оршин суугчдын нийгэм-хүн ам зүйн янз бүрийн бүлгүүдийн хэрэгцээг хангахаар тооцож тодорхойлно.

Хот, түүний дагуул хот, суурин газарт цөөн давхар сууцны барилгажилттай нутаг дэвсгэрийн үйлчилгээний ба үйлдвэрийн барилгын тоо, хүчин чадлын ойролцоо хэмжээг энэхүү дүрмийн хавсралт 3-ын дагуу тодорхойлно. Хөдөө орон нутагт дээрх үзүүлэлтийг БНбД 30.01.04-ийн 13 дугаар хавсралтын дагуу тодорхойлно.

5.2.3.     Цөөн давхар сууцны барилгажилттай газарт үйлчилгээний байгууллага ба үйлдвэр, албан газрын байршлыг дараах байдлаар тогтоовол зохино. Үүнд:

а/ хот, түүний дагуул хот, суурин газарт үйлчилгээний радиусыг 2 дугаар хүснэгтэд зааснаас хэтрүүлэн төлөвлөж болохгүй.

Үйлчилгээний объектуудад явганаар хүрэх радиус (метрээр)

Хүснэгт 2

Албан газар, үйлдвэр, үйлчилгээний объектууд

Үйлчлэх хүрээ, м

Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага*

500

Ерөнхий боловсролын сургууль:

Бага ангийн

750

500

Биеийн тамир-эрүүл мэнд- амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар

800

Амбулатори-поликлиникийн барилга байгууламж

1000

Эмийн сан

800

Өдөр тутмын үйлчилгээний зориулалттай худалдаа-аж ахуйн үйлчилгээний газрууд

800

Холбооны салбар, хадгаламжийн касс, цагдаагийн газрын хэсэг

800

Засаг захиргааны төв

1200

 

*Энэхүү үйлчлэх хүрээ сургуулийн өмнөх насны хүүхдийн тусгай зориулалтын төрөлжсөн сургууль, цэцэрлэг, яслид хамаарахгүй, харин суурин газарт ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэх хүрээг төслийн даалгаврын дагуу тогтооно.

** Тосгон, суурингийн нэгдсэн эмнэлэг, амбулатори, эмэгтэйчүүд-эх барихын байр, эмийн сан хүртэл явганаар ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр очих хугацаа 30 минутаас хэтрэхгүй байна.

Тайлбар:

1.        Уур амьсгалын I,IIА бүсэд хүснэгтэд заасан үйлчлэх хүрээний хэмжээг 30% бууруулж төлөвлөхийг зөвшөөрнө.

2.        Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын явах замыг хурдны зам, гол гудамж замтай нэг түвшинд огтлолцохоор төлөвлөхийг хориглоно.

Үйлчилгээний объектуудыг байршуулахдаа зэргэлдээ орших үйлчилгээ, үйлдвэрлэлийн газруудын үйлчлэх радиусыг харгалзсан байх шаардлагатай.

(гэхдээ сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага ба бага сургуулийг үүнд хамааруулахгүй).

б/ Хөдөөгийн сууринд тэргүүн зэрэглэлийн ач холбогдолтой үйлчилгээний газарт хүрэх хугацааг 30 минутаас илүүгүй (2-2.5 км) байхаар төлөвлөнө.

5.2.4.     Сургуулийн өмнөх насны хүүхдийн ба ерөнхий боловсролын сургуулийн барилга болон тэдгээрийн эзэмшил газрын хилтэй харьцуулсан зайг БНбД 30.01.04-ийн 5.5 дугаар заалтад зааснаар тогтооно.

5.3.           Олон нийтийн төвийн төлөвлөлт, барилгажилт

5.3.1.     Цөөн давхар сууцаар барилгажуулах нутаг дэвсгэрийн олон нийтийн төв нь гол төлөв соёл, худалдаа-ахуйн үйлчилгээний, захиргаа, биеийн тамир-эрүүл мэнд, мөн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зэрэг зориулалттай барилга байгууламж байрлуулахад зориулагдсан байна. Дээрх объектын жагсаалтад мөн үйлчилгээний байгууллагатай олон айлын орон сууцны барилгыг оруулж болно.

Олон нийтийн төв талбай /амралтын, биеийн тамирын/ ба явган хүний зам гэсэн хоорондоо харилцан шүтэлцээтэй орон зайн системийг бүрдүүлэх шаардлагатай.

Олон нийтийн төвд нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын талбайг нэг зэрэг үйлчлүүлэх 100 үйлчлүүлэгч тутамд 7-10 автомашин, 15-20 унадаг дугуй ба моторт дугуйны зогсоол эхний ээлжид байхаар тооцох ба цаашид өргөтгөх боломжийг тусган төлөвлөнө. Харин нийслэл хотод энэ тоо хэмжээг зургийн даалгавраар тогтооно.

5.3.2.     Бага хот ба хот орчмын суурин газрын цөөн давхар сууцны барилгажилтын нутаг дэвсгэрт жижиг үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн газрыг улсын хяналтын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр төлөвлөж болно.

Хөдөөгийн суурин газарт ариун цэвэр-эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ нь 50 м-ээс ихгүй байх жижиг үйлчилгээний ба үйлдвэрлэлийн газрыг нэг барилгад хамтатган байрлуулахаар төлөвлөж болно.

5.3.3.     Цөөн давхар сууцаар барилгажуулах нутаг дэвсгэрийн олон нийтийн төвийн барилгажилтыг бие даасан барилгад, хорших ба блокчлох аргаар олон нийтийн үйлчилгээний олон функцтэй цогцолборыг бий болгоно. Түүнчлэн уг объект нь орон сууцны барилгын бүтцэд орж болно.

Олон нийтийн барилга, байгууламжийг БНбД 31.03.03-ын дагуу төлөвлөнө.

5.3.4.     Доор дурьдсан барилгын эзэмших газрын талбайн тооцооны үзүүлэлтийг олон нийтийн бие даасан барилгатай харьцуулж, багасган тооцож болно.Үүнд:

а) Өргөтгөлийн барилгад –25%,

б) Зарим хэсэг нь өөр барилга дотор байрлах, түүнийгээ өргөтгөн залгаж барихад- 50% хүртэл.

Гэхдээ сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагад энэ шаардлага хамаарагдахгүй.

5.3.5.     Цөөн давхар сууцны барилгажуулах нутаг дэвсгэр дээр хүүхдийн цэцэрлэг, дэлгүүр, цайны газар, үсчин, гэрэл зурагчин зэрэг үйл ажиллагааг хувиараа эрхлэхээр зохион байгуулахыг зөвшөөрнө. Эдгээр барилга байгууламжийг айлын сууцны барилгад залгаж барих ба 1 дүгээр давхар болон хаяавчны давхарт байрлуулж болно. Энэхүү залгаж барих барилгын нийт талбай 150м2- аас ихгүй байна.

Дээр дурьдсан байгууллагууд нь үйлчилгээний төв бүрдүүлэх боломжтой байвал тухайн хот, суурингийн ба орон сууцны цогцолборын төвийн хэсэгт байрлуулна.

Автомашины засварын ба түрээсийн газар, ахуйн цахилгаан хэрэгслийн засвар, түүнчлэн бусад засвар үйлчилгээний барилга, байгууламжийг суурин газрын захад байрлуулах хэрэгтэй.

Цөөн давхар сууцанд залгаж барих барилгад хүний эрүүл мэндэд хортой (рентген, барилгын материалын дэлгүүр, угаалга-хими цэвэрлэгээ г.м.) үйлдвэрлэл эрхлэх цэг салбар байрлуулахыг хориглоно.

Энэ барилгад байрлах олон нийтийн үйлчилгээний байгууллага нь сууцны хэсгээс тусгаарлагдсан бие даасан орцтой байна. Цөөн давхар сууцанд залгаж барих барилгын эзэмшил газрыг нийтийн ба сууцны хэсэг гэж хуваах ёстой. Барилгын орцны дэргэд тээврийн хэрэгслийн зогсоол төлөвлөнө.

5.3.6.     Хүн амын үйлчилгээний хэрэгцээг, ялангуяа хөдөөгийн болон хотын орчмын суурин газарт, шинээр барилгажуулах болон одоогийн фондыг шинэчлэн өөрчлөх арга замаар хангана.

Заавал мөрдөх хавсралт 1

Нэр томьёо ба тодорхойлолт

Үндсэн объектууд – орон нутгийн захиргааны харьяалалд багтсан хүн амын суурьшлын бүлгүүдийн (хот, суурин) тогтмол үйлчилгээг зохион байгуулж хангадаг байгууллага, барилга байгууламж , объект ба үйлдвэрлэлийн газар.

Блокчилсон орон сууцны барилга - 2 ба түүнээс илүү тооны сууцнаас бүрдэх, тэдгээр нь тус бүртээ өөрийн эдэлбэр газар руу шууд гарцтай байх.

Өргөтгөсөн буюу залгаж барьсан үйлдвэр-үйлчилгээний зориулалттай барилга – Орон сууцны барилгын бүтцэд орсон буюу бусад объект.

Сууцны бүрдэл – функциональ төлөвлөлтөөр бий болох төрлүүд: цөөн давхар сууцны барилгажилтын суурин(гацаа), цөөн давхар сууцны барилгажилтын цогцолбор, цөөн давхар сууцны барилгажилтын талбайн бүлэг.

Амины орон сууцаар барилгажуулах - иргэд өөрсдийн хүч, хөрөнгөөрөө буюу эсвэл тэдний эд, хөрөнгөөр хувийн эзэмшлийн сууц барих замаар айл өрхийг орон сууцаар хангах хэлбэр .

Хувиараа барилга бариулагч (хувь хүн) - зохих журмын дагуу орон сууцны болон хувийн аж ахуй эрхлэх, аж ахуйн зориулалттай барилга барих газартай ба эдгээр барилгыг өөрийн болон барилгын байгууллага, бусад хүний оролцоотой барьж байгуулж буй иргэд.

Цөөн давхар сууцны барилгажилт - орон сууцны барилгажилтын давхаржилт нь 4 давхар хүртэлх, сууц нь эдэлбэр газартай шууд холбогдсон байх.

Бичил төв - жижиг суурин газарт үйлчлэх, багтаамжийн хувьд бага боловч тэргүүн зэргийн ач холбогдолтой үйлчилгээний ба үйлдвэрлэлийн байгууллагыг багтаасан цогцолбор объект .

Хүн амын үйлчилгээ - оршин суугчдыг хэрэгцээтэй үйлчилгээгээр хангах; цөөн давхар сууцны барилгажилтын нутаг дэвсгэрт оршин суугчдад тэргүүн зэрэгт шаардлагатай өдөр тутмын үйлчилгээ ба зарим тохиолдолд хугацаат үйлчилгээ(долоо хоногт болон түүнээс дээш хугацаанд хэрэгцээтэй үйлчилгээ)–гээр хангахаар зохион байгуулах.

Олон нийтийн төв - гол төлөв янз бүрийн олон нийтийн (амралт, цуглаан, худалдаа) үйл ажиллагааг явуулах ба үйлчилгээний объектуудыг байрлуулахад зориулагдсан нутаг дэвсгэр юм. Олон нийтийн төв нь хот байгуулалтын баримт бичигт заасан хил хязгаар болон тодорхой үйл ажиллагааны зориулалтын дэглэмтэй байна.

Нэг айлын сууц - нэг гэр бүл болон түүнтэй хамаатан, садан төрлийн холбоотой гишүүдийн хамтаар амьдрахад зориулсан эдэлбэр газартай сууц.

2015-09-15
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 44
  • Сүүлийн 7 хоногт: 509
  • Энэ сард: 1504
  • Нийт: 63054

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC