"Цомын аварга-2015" нээлтээ хийлээ

        Монголын Архитекторуудын Эвлэлийн нэрэмжит "Цомын аварга-2015 он" спортын тэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эхлэлээ. МАЭ-ээс эрүүл, хөдөлгөөнтэй аж төрөх ёсыг хэвшүүлэх, архитекторуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн спортын тэмцээний хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн, Залуу Архитекторуудын зөвлөл ажиллав.

      "Цомын аварга-2015 он" тэмцээний нээлтийн ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Хөл бөмбөгийн талбайд болж өнгөрсөн. Нээлтийн ёслолд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын дарга О.Одбаяр, Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэнгийн захирал С.Цахиур, Монголын Архитекторуудын Эвлэлийн Дэд ерөнхийлөгч Д.Бат нар хүрэлцэн ирж оролцлоо.  

      МАЭ-ийн нэрэмжит шилжин явах цомын тэмцээн хөл бөмбөгийн тэмцээнээр буухиагаа эхэлсэн бөгөөд МАЭ, НЕТГ, НЗТХ, барилга архитектурын “Татах хүч” компаний баг, “Бат шонхор”, “Архитектор 03” гэсэн 6 баг өрсөлдсөнөөс НЕТГ-ын баг аваргын цомыг гардсан бол МАЭ-ийн баг удаалсан байна.

      Тус өдөр архитекторуудын дунд шатрын тэмцээн болж өндөрлөсөн бөгөөд ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний тэмцээн явагдах юм.

 

2015-09-14
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 44
  • Сүүлийн 7 хоногт: 509
  • Энэ сард: 1504
  • Нийт: 63054

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC