Баганан дээрх байшин

       Монгол архитекторууддаа санаа өгөх үүднээс Уэльсийн нийслэлд ашиглагдаад үлдсэн чулуун уурхайд бүтээлч сэтгэлгээ, орчны шаардлага дээр тулгуурлан баригдсан сэтгэл хөдлөм нэгэн барилгыг танилцуулъя. Геологийн тэгш бус, овон товон газраас үүдэн барилга 1 давхар хэртэй өндөрт тулгуур багана, чулуун суурь дээр тогтоно. Барилгын дотор аль болох зай талбай их байхаар тооцож зарим хэсэгт бүр эвхэгддэг шат хийж өгчээ. Ихэнх хана талбайг ялангуяа гадна  талыг наамал модоор хийж гүйцэтгэсэн.

      Барилгыг эгц урдаас нь харахад нарийн багана дээр баригдсан мэт харагдах бөгөөд маш сонин, сэтгэл татам шийдэл юм. Урд талдаа 2 давхар хүртэл байрлуулсан босоо гурван хавтан тусламжтай барилга цэмцгэр загвартай болжээ. Харин хажуугийн хэсэгт оруулга байдлаар орсон бор хүрэн ханын фасад байшингийн хэв загварт шинэлэг элемент болсон бөгөөд зүүн талд нь байрласан бяцхан тагт байгалийн сайхныг ажиглан суух боломжийг бүрдүүлдэг. Тагтны хувьд байшингаас илүү гарсан бус дотор талд нь байрласан.

      Улирлын солигдмол өнгө аяст тохируулан гадна фасадыг шилэн болон хавтангаар шийдсэнээр гэрэл хангалттай нэвтрүүлэх боловч хэт ил тод бус байлгахыг зорьжээ. Түүнчлэн баганаар өргөгдсөн зайг дэмий үлдээлгүй энэ хэсэгт машин гарааж, агуулах, байшингийн үүд зэргийг барьж гүйцэтгэсэн нь архитектурын хувьд бүтээлч шийдэл болсон.

      Маш сонирхолтой нэгэн гүүрийг байшингийн голын цоолбор хэсгээс эхлэн чулуун уурхайгаас гарах хүртэл тавьснаар байшинд зочлохыг хүссэн хүн заавал доод талын төв хаалга руу орох шаардлагагүй болгожээ.  Сэлүүхэн том зочны өрөө, барилгын нэг өнцгийг бүхэлд нь эзлэхийн зэрэгцээ барилгын гол хэсэгт байрлах цоолбор тавцанд амарч тухлах онцгой нөхцлийг бүрдүүлсэн.

 

2015-09-14
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 57
  • Сүүлийн 7 хоногт: 407
  • Энэ сард: 1348
  • Нийт: 70491

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC