Өвөрмөц хэлбэрийн хөшөө дурсгалууд

     Хүний оюун ухаан хязгааргүйг батлах хамгийн тод илэрхийлэл бол урлагийн бүтээл байдаг билээ. Нүд баясаж, сэтгэл догдлох уран барилга, уран баримлын гайхалтай олон жишээ байхын зэрэгцээ гайхаж дуу алдмаар, сүрдэж биширмээр, эсвэл бүр сэтгэл шимширмээр түүхийг өгүүлсэн хөшөө дурсгалууд ч бий. Түүнчлэн аливаа хөшөө дурсгал тухайн орон, газар нутгийн зан заншил, соёлын илэрхийлэл болж байдаг бөгөөд сүүлийн үед урлаг төрөл жанраас шалтгаалан сэдвийн хүрээ нь улам баяжсаар байгаа билээ.  Ингээд дэлхийн өнцөг булан бүрт байх өвөрмөц содон хөшөө дурсгалын бүтээлүүдийг сонирхуулъя.

Английн нүүр царай болсон автомашины брэнд болох Аудио авто машинд зориулсан хөшөө. Энэхүү бүтээлийг Английн архитектор Жерри Иуда урласан байна.

Өмнөд Африкт орших Нейлсон Манделогийн хөшөө. Архитектор Марко Кианфанелли урласан бөгөөд 50 ган босоо баганаас бүрдэх тус бүтээлийг зөв өнцгөөс нь харвал Нейлсон Манделогийн төрх харагдана.

Канад-Америкийн архитектор Франк Герригийн урласан энэхүү өвөрмөц бүтээл Испани улсын Abandoibarra Hiribidea-д байрлах контемпорари урлагийн музейн үүдэнд бий.

Энэхүү этгээд сонин 6 хөшөө Югославь улсад байдаг. 1960,70-аад оны тэртээ социалист нийгмийн үед баригдсан энэхүү хөшөөг үзэхээр жилд нэг сая орчим жуулчид ирдэг байна.

Нацист германыг ялсны 66 жилийн ойд зориулж Францын уран бүтээлч Rachid Khimoune-ий урласан энэхүү бүтээл Эйфэлийн цамхагийн өмнө дэлгэгдэж байв.

АНУ-ын Нью Йорк хотноо байрлах тамлагдаж үхсэн матрын хөшөө

Дайны сэдэвт бусад бүтээлүүд

2015-09-11
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 23
  • Сүүлийн 7 хоногт: 431
  • Энэ сард: 1777
  • Нийт: 57252

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC