Барилгын салбарын 90 жилийн ойн хүндэт тэмдэг, бэлэгдлийн загварын уралдаан зарлалаа

         Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой 2016 онд тохионо. Энэхүү ойн баярыг тохиолдуулан зохион байгуулагдах төрөл бүрийн үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор уран бүтээлчдийн дунд ойн бэлэгдлийн болон  хүндэт тэмдэгийн загвар бүтээх уралдааныг зарлаж байна.  

        Тус бүтээл нь барилгын салбарын түүхэн хөгжил, онцлог, уламжлал, шинэчлэлийн утга санааг бэлэгдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас ихгүй өнгө бүхий, утга агуулга, уран сайхны хувьд төгс байх гэсэн ерөнхий шаардлагыг хангасан байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Ойн хүндэт тэмдэг, бэлэгдэл нь барилгын салбарын үйл ажиллагаа, онцлогийг тусгасан сэтгэмж гүйцэтгэл сайтай байна.
  • График дизайны мэргэжлийн программ дээр хийгдсэн байна.
  • Ойн хүндэт тэмдэг болон бэлэгдэл нь өндөр нягтралтай (300 pixels/inch- ээс дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.
  • Уралдааны бүтээлээ Adobe photoshop программын JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт цахим хаягаар ирүүлэх буюу info@barilga.gov.mn Барилгын хөгжлийн төвийн 307 тоот өрөөнд файл болон цаасан хэлбэрээр авч ирнэ.
  • Ойн хүндэт тэмдэг болон бэлэгдлийн утга санааг А4-ийн хэмжээтэй цаасны нэг хуудсанд багтаан тайлбарлах (компьютерээр Arial фонтоор 12-ын шрифтээр бичих ба тус хуудсанд загвараа оруулах)
  • Ойн хүндэт тэмдэг болон бэлэгдлийн дизайн нь хар цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байна.
  • Мөн видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэх боломжтой байна.
  • Уран бүтээлчид зөвхөн өөрийн бүтээлээр оролцох бөгөөд бусдын бүтээлээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан байж болохгүй.
  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
  • Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

Хүлээн авах хугацаа:

2015 оны 9 дүгээр сарын 15-ыг дуустал

Шалгаруулалт:

Бүтээлийг хүлээж авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж http://barilga.gov.mn/ цахим хуудсаар нийтэд зарлана.

Шагнал:

Ойн хүндэт тэмдэг болон бэлэгдлийн загваруудаас хамгийн шилдэг нэг нэг бүтээлийг шалгаруулах ба тус бүр 500,000 төгрөгийн шагналтай.

2015-09-07
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 21
  • Сүүлийн 7 хоногт: 308
  • Энэ сард: 956
  • Нийт: 81062

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC