Архитекторууд Аглагийн хийдэд зочиллоо

        Монголын архитекторуудын эвлэлийн нэрэмжит шагналыг МУСГЗ  бурханч лам Г.Пүрэвбатын урлаж босгосон “Аглаг бүтээлийн сүм” цогцолборт олголоо. Уг шагналыг архитектурын шилдэг бүтээлд олгодог бөгөөд өмнөх шагналуудыг эвлэлийн гишүүн байгууллагууд хүртэж байсан юм. Шагнал гардуулах ёслол "Аглаг бүтээлийн сүм" цогцолборт болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр МАЭ-ийн гишүүн архитекторууд тус цогцолборыг үзэж танилцах арга хэмжээ мөн болж өнгөрсөн.

       Улаанбаатар хотоос 100 гаруй км зайд Төв аймгийн Борнуур сумын “Далийн ам” хэмээх газарт Гарьд уулын энгэр түшин байрлах энэхүү гайхалтай цогцолборыг МУСГЗ, МАЭ-ийн нэрэмжит шагналт бурхан урлаач Г.Пүрэвбат ламтан шавь нарын хамт байгуулжээ. Тус хийдийг барьж байгуулах ажилд дандаа Монгол хүмүүс гар бие оролцсон гэдгийг бурханч лам бахархалтайгаар өгүүлээд мод чулуун сийлбэр, засал чимэглэлийн бүтээлд түүний шавь нар сэтгэл гарган ур ухаанаа шингээн тусалж байгаа гэлээ. Байгалийн хад чулуу хүртэл унаган байдлаараа урлагийн бүтээл байдаг тухай сэтгэл хөдлөн өгүүлж байсан юм. Заан хад, бурхан багшийн суудал, умай хад, тэнгэрийн нударга гэхчилэн түүний үгийг  батлах олон сонирхолтой байгалийн бүтээл Гарьд уулнаа бий.  Байгалийн өвөрмөц содон тогтоц, хүний ур ухаантай хослохоороо ямар гайхалтай бүтээл болон хувирдагийг эндээс л харж болно.

   "Аглаг бүтээлийн сүм" цогцолборын аяллын тэмдэглэлийг "Монголын Архитектур" сэтгүүлийн 9 дүгээр сарын дугаараас бүрэн эхээр нь унших боломжтой.

 

 

 

 

 

2015-09-07
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC