Архитектор, зураг төсөл зохиогчдыг шагналаа

       Монгол улсад Барилга, Зураг төслийн байгууллагын үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан эх орныхоо бүтээн байгуулах их үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа архитектор, зураг төсөл зохиогчдын хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж шагнаж урамшууллаа.

     “Алтан гадас” одонг Д.Өлзийхишиг, Д.Цэвэлмаа, Л.Чагнаа, С.Чулуун, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Б.Чанцалмаа,  “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр Ц.Хуягбат, Т.Болд, Д.Соёлмаа, Б.Мөнхбаяр, Ж.Саранбилэг, Б.Шархүү, Д.Хүрэлчулуун, Т.Баяраа, Ч.Сийлэгмаа, Т.Хоролжав, Ш.Алтанхуяг, Ц.Бадмаараг, Н.Наранчимэг, Х.Энхбаяр, Д.Пүрэв,  Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр Р.Баяр, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Ш.Бадамханд нар шагнагдлаа.

        Ийнхүү улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө чин сэтгэлээ зориулан ажиллаж хөдөлмөр зүтгэлээр бусдыгаа манлайлсан хүндэт архитектор, зураг төсөл зохиогчиддоо МАЭ-ийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэх ялдамд улс орныхоо хөгжлийн түүчээ болсон барилга, зураг төслийн салбарынхандаа түүхт 89 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

 




 

 

 

 

 

 

2015-09-07
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC