Архитектурын мэргэжлийн сургалтын шинэчлэл зөвлөгөөн

“Архитектурын мэргэжлийн сургалтын шинэчлэл” сэдэвт зөвлөгөөн Монголын Архитекторуудын ордонд  2015.05.22-ны өдөр боллоо.

Монгол Улсад "архитектор" мэргэжилтэн бэлтгээд 40 гаруй жил болж байна.  Энэ мэргэжлийг эзэмшсэн архитекторууд Монгол Улсын хот байгуулалтын үйлст оролцож Зураг төслийг зохиож, боловсруулж, хэрэгжүүлж байна. Архитектор хүний авъяас, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, шинжлэх ухаан, техник технологийн давуу талыг шингээсэн оюуны нөр их хөдөлмөрөөр  улс орны түүх, соёл уламжлал, ёс заншлыг хадгалсан, онцлогийг харуулсан, хүний эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлсэн орчин, хотын өнгө үзэмжийг сайжруулсан уран бүтээл бий болдог.

Иймээс "архитектор" мэргэжилтнийг бэлтгэх асуудал өнгөрсөн хугацаанд чухалаар тавигдаж байсан ба одоо ч, мөн  олон улсын хэмжээнд чухал асуудал хэвээр байгаа юм.      Архитектурын мэргэжлийн бакалаврын болон ахисан шатны мэргэжлийн сургалтын үйл ажиллагааны өнөөгийн байдалд судалгаа, дүгнэлт хийсэн тайланг хэлэлцэж,  Архитектурын боловсролын системд ЮНЕСКО, Олон Улсын Архитекторуудын Эвлэлийн хамтран баталсан хөтөлбөр, дүрэм, стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зорилгоор  Монголын Архитекторуудын Эвлэл, БСШУЯ, БХБЯ, ШУТИС-ийн БАС-ийн Архитектурын салбар, Архитектурын сургалттай 8 Их дээд сургуулиуд  хамтран зөвлөлдлөө.

Зөвлөгөөнд ШУТИС-ийн БАС-ийн Архитектурын салбарын эрхлэгч доктор проф.И.Гончигбат, доктор З.Оюунбилэг, Д.Баярмаа нар илгэл тавьж хэрэлцүүллээ.

Зөвлөгөөнөөс Архитектурын мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг "Архитектурын боловсролын Олон Улсын стандарт"-аар боловсруулж хэрэгжүүлэх, үргэлжилсэн сургалт, дадлага, мэргэжлийн зэрэг дэв олгох ажлыг  олон улсад зохион байгуулж байгаа жишгээр хэрэгжүүлэх шийдвэрийг  гарган холбогдох яамдад хүргүүлэхээр боллоо.

 

Мөн зөвлөгөөний үеэр Архитектурын ангийн оюутнуудын бүтээлээр, БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвд зохион байгуулагддаг мэргэжлийн  "шалгалтын ажлын материал"-аар үзэсгэлэн  гаргалаа.


 

                               Монголын Архитекторуудын Эвлэл

 

2015-05-26
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 44
  • Сүүлийн 7 хоногт: 509
  • Энэ сард: 1504
  • Нийт: 63054

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC