Хөтөлбөр боловсруулан гарын үсэг зурав.

МАЭ болон КИРА-гийн хооронд байгуулсан Working Plan-д үндэслэн хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийн тухай хэлэлцээр

МАЭ болон КИРА-гийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан Хоёр байгууллага 2013 оны 2 сарын 26 өдөр тус байгууллагуудын хооронд байгуулсан Working Plan-д үндэслэн дараахь ажлыг хэрэгжүүлэхээр хөтөлбөр боловсруулан тохиролцож гарын үсэг зурав.

 

  1. WP 1-р заалтын дагуу харилцан айлчлалын хүрээнд хоёр байгууллагын төлөөлөгчдийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор урьж, байр хоолны зардлыг хариуцах ба хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг КИРА-гийн архитекторуудын хурал зохиогдох тэгш тоотой жилд МАЭ-ээс төлөөлөгчдийг урих ба сондгой тоотой жилд МАЭ КИРА-гийн төлөөлөгчдийг урихаар тохиролцов.
  2. WP 5-р заалтын дагуу МАЭ нь архитекторын мэргэжлийн сургалт болон мэргэжил дээшлүүлэх сургалтын талаарх туршлага судлах ажлаар төлөөлөгчдийг илгээж КИРА нь төрөл бүрийн мэргэжлийн сургалтын тогтолцоо, бүртгэлийн төв, сургалтын төв мөн бүртгэлтэй архитекторуудын нэгдэл гэх мэт тогтолцооны талаарх судалгааг идэвхитэй дэмжиж ажиллана. Харин тогтолцоо судлах зорилгоор зочилж буй төлөөлөгчдийн бүх зардлыг илгээгч байгууллага хариуцахыг зарчим болгоно.  
  3. WP 6-р заалтын дагуу КИРА байгууллага нь МАЭ-ийн Барилга, хот байгууллалтын яамтай хамтран хэрэгжүүлж буй барилгын холбогдолтой хууль эрхзүй болон байгаль орчинд ээлтэй барилгын хууль журмыг гаргахтай холбоотой бүхий л ажилд идэвхитэй хамтран ажиллана.
  4. WP 6-р заалтын дагуу хоёр улсын нутагт зураг төслийн уралдаант шалгаруулалт зарлагдах тохиолдолд хоёр байгууллага тус тусын гишүүдэд идэвхитэй сурталчлан хоёр байгууллагын гишүүдийг идэвхитэй оролцуулахад дэмжиж ажиллана.
  5. WP нэмж КИРА мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийн тулд дадлагажигч ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлэх ба МАЭ гаргасан болзол хангаж сонгон шалгаруулсан архитекторыг тохиролцсоны дагуу Солонгост илгээнэ. Илгээсэн архитекторт КИРА (“Ду Ү” барилгын зураг таслийн компанийн захирал Со Юун Жү архитектор) 12 сарын хугацаатайгаар ажиллуулан сар бүр хоёр сая воны цалин олгохоор тохиролцов. Үүнд хугацааг нэг жилээр тогтоон хэрэгжүүлж үр дүн нь амжилттай байх тохиолдолд бусад архитекторын компаниудад идэвхитэй сурталчилан  үйл ажиллагааг өргөжүүлнэ.
   
2014-07-10
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 47
  • Сүүлийн 7 хоногт: 490
  • Энэ сард: 1314
  • Нийт: 77828

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC