Хар зургийн сургалт эхэллээ

Монголын Архитекторуудын Эвлэл нь ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдаас их дээд сургуулийн Архитектурын ангид элсэн орох сонирхолтой сурагчдад "Архитектор" мэргэжлээр суралцах бэлтгэл, ур чадварын шалгалтанд бэлтгэх 2 сарын сургалтыг 4 дүгээр сарын 1-нээс МАЭ-ийн ордоны сургалтын танхимд хичээллүүлж эхэллээ. 

Манай сургалт тусгай хөтөлбөрийн дагуу Даваа, Лхагва, Бямба гарагт 3 цагаар, сарын 100 000 төгрөгний төлбөртэй хичээллэж байна. 

Хичээлийн зорилго: Хар зургийн хичээлийг үзэж судалснаар сурагчид аливаа бодит биет, орчин тойрны юмс үзэгдлийн мөн чанарыг судалж, тэдгээрийн өөр хоорондын харьцаа, уялдаа холбоо, орон зайг зөв илэрхийлж сурах юм. Харандааны тусламжтайгаар холоос хэмжилт хийж биетийн харьцааг үнэн зөв гаргах, мөн алслалтыг натюрмортноос судалж ойлгох, гэрэл сүүдэр, зураас, зурааслалын гайхамшгийг олж мэдрэх, түүнийгээ өөрийн уран бүтээлд илэрхийлж сурах нь сурагчдын цаашдын уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үндэс болох юм.

 Хичээлийн ач холбогдол:  Хар зураг болон зураасны гайхамшигийг мэдэрч, түүнийг эзэмшсэнээр хүний гарын ур чадвар хөгжөөд зогсохгүй, хүний оюун ухаан, сэтгэх чадвар мөн адил хөгжих юм. Энэ хичээл нь бүхий л салбарын мэргэжилтэн болох зохион бүтээгч дизайнеруудын эзэмшвэл зохих гол ур чадвар ба тухайн мэрэгжлийн үндэс суурь нь юм. 

Багш Д.Батнасан нь Улаанбаатар хотын Дүрслэх Урлагийн Дунд сургууль, Москва хотын В.И.Суриковын нэрэмжит уран зургийн Академид тус тус суралцаж магист зэрэгтэй төгссөн, 1996 оноос хойш тасралтгүй зургийн багшаар ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин юм. 


 

 

2014-04-09
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC