Тавтай морилно уу.
2020-11-24 Tue 13:59:10
uma.org.mn@gmail.com
Холбоо барих

77130638 , 77113760

“МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛ”-ИЙН УДИРДЛАГА, ТӨЛӨӨЛӨЛД МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛЛАА.


Монголын Архитекторуудын Эвлэлийн төлөөлөлд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн ажлын явцыг төслийн удирдагч “Барилгын хөгжлийн төв”-ийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд, Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтцийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга нар Барилгын хөгжлийн төвийн “Urban lab”-д танилцуулав.

Тус хэлэлцүүлэгт Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгч, Хот төлөвлөлт, архитектурын орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн дарга, Зөвлөх архитектор Э.Хүрэлбаатар, зөвлөх архитектор Д.Бат, Я.Шархүү болон академич Д.Хайсамбуу, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр нар оролцож төслийн судалгааны ажлыг сайшааж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжлийн хүрээнд зөвлөлдлөө.

Монголын Архитекторуудын Эвлэлээс зөвлөхүүдийг зохион байгуулж Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн Концепц, төлөвлөлтийн ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллахаар санал нэгдэв.

7LiSkJtx9lhU3eX.jpgrUkkUyiuWMm5iAr.jpghpiLU7Nz5rPgxxx.jpgPimijGEaRoMAGHo.jpgfSi3PEgJ5ChhH9s.jpg