Тавтай морилно уу.
2020-11-24 Tue 14:09:12
uma.org.mn@gmail.com
Холбоо барих

77130638 , 77113760

МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА


Хот төлөвлөлт, архитектурын мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр хуралдаж дараахь асуудлуудыг хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж гаргав.

Хурлаас гарсан зөвлөмж, шийдвэрийн төслийг Мэргэжлийн зөвлөлийн дарга, Зөвлөх архитектор Э.Хүрэлбаатар гишүүд, хуралд оролцсон байгууллага, ажлын хэсгийнхэнд танилцууллаа.

Хэлэлцсэн асуудал.

1. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдан батлагдсан дүрэм журамд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, Үүнд. а) Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам,

б) Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, в) Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар. Эдгээр журмын төслийг БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Болормаа танилцууллаа.

2. Хот төлөвлөлт хөгжлийн газраас Хүй долоон худаг дахь "МОНГОЛ НААДАМ ҮНДЭСНИЙ СПОРТ ЦОГЦОЛБОР"-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг

Хот төлөвлөлт, судалгааны институтийн дарга Ч.Рэгзмаа,ерөнхий инженер Баясгалан нар танилцууллаа.

Монголын Архитекторуудын Эвлэл. 2020.09.17

OqyP8MsKU3AIuxo.jpgwkv7ZUIjKehM0WC.jpgAsYY1bv0imcebJ3.jpgqOqljmvDACT6RGt.jpg