Тавтай морилно уу.
2020-11-24 Tue 15:09:35
uma.org.mn@gmail.com
Холбоо барих

77130638 , 77113760

Сургалтын бүртгэл явагдаж байна


Барилга, хот байгуулалтын салбарын хот төлөвлөлт, архитектурын чиглэлийн ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг “Төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх” гэрээний үндсэн дээр “Монголын Архитекторуудын эвлэл” 2017 оноос хэрэгжүүлж байна.

“Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын 2020 оны нэгдсэн төлөвлөгөө”, “Мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалт авах 2020 оны төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн А/52 дугаар тушаалаар батлуулан, хэрэгжүүлэх ажлыг удирдлага, чиглэл, зөвлөмжөөр ханган ажиллаж байна.

МАЭ ийн сургалтын алба 2019 онд Японы сургалтын байгууллагуудтай хамтран “цахим сургалт”-ыг зохион байгуулж, сургалтын үр дүнгээр олон улсын уралдаан хамтран зарлаж, түүнд суралцагсдаа оролцуулж “тэргүүн байрын шагнал”-ыг хүртсэн амжилт үзүүлсэн билээ.

УОК-оос өгсөн зөвлөмж, чиглэлийг дагаж мөрдөж 2020 оны сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж ажиллаж байна.