Тавтай морилно уу.
2019-11-21 Thu 13:35:55
uma.org.mn@gmail.com
Холбоо барих

77130638 , 77113760

ARCASIA, "C" бүсийн орнуудын удирдлагуудын уулзалт, зөвлөгөөн боллоо


ARCASIA, "C" бүсийн орнуудын удирдлагуудын уулзалт, зөвлөгөөн боллоо.
2019 оны 10 дугаар сарын 12-13нд БНХАУ-ын Шанхай хотод Азийн архитекторуудын "Си" бүсийн зөвлөлийн удирдлагууд уулзаж цаашдын хамтын ажиллагаа болон 2019 оны 11 сарын 2-7ны хооронд Бангладеш улсын Дака хотод болох Азийн архитекторуудын хурлын талаар зөвлөлдлөө. Зөвлөгөөнд БНХАУ, Япон, Макао, Хонгконг, Монгол зэрэг улсын архитекторуудын эвсэл, холбоодуудын удирдлагууд оролцож өмнөх жилийн тайланг хэлэлцэж, Архитектур Ази сэтгүүлийн цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Монголын Архитекторуудын Эвлэлийн гүйцэтгэх захирал Т.Ганзориг, УЗ-ийн гишүүн О.Одбаяр нар оролцлоо. МАЭ-ээс мэргэжлийн чиглэлээр суралцагч оюутан залуусын сургалт солилцоо хийх, олон улсын лицензтэй архитекторууд бэлтгэх ажилд дэмжлэг хүссэнийг зөвлөгөөнд оролцогчид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

LrC7bQdms7Mt929.jpg
O0dDu4QJxskgVVv.jpg
P8j9eaWXdLgNpQS.jpg